horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Жүдо,чөлөөтийн хүчтэнүүд үндэсний бөхөөр халз барилдана

post-img

“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулж буй дэлхийн хүчтэнүүд Монгол үндэсний бөхөөр хүч үзэх барилдаан энэ сарын 15-ны өдөр болно.

Тус барилдаанд жүдо бөх, чөлөөт бөхийн тамирчид хоорондоо барилдах юм. Жүдо бөхийн холбооноос Б.Серик, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Л.Отгонбаатар, Б.Гончигсүрэн, Э.Мөнхжаргал, Д.Төмөрхүлэг, Э.Ариунболд нар барилдана. Харин Чөлөөт бөхийн холбоог төлөөлөн Б.Орхонбаяр, М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, Н.Золбоо, Б.Зоригбаатар, Г.Ганхуяг, Ч.Алтангэрэл, Б.Бат-Эрдэнэ, О.Сүлдхүү, Т.Тулга, З.Занабазар нар барилдах аж.

Анх 1999 онд чөлөөт, жүдо бөхийн тамирчдын үндэсний бөхийн халз барилдаан болж байжээ.Тухайн үед Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням тэргүүтэй “зургаан залуу заан” гэгдэн үндэсний бөхөөр ид барилдаж байсан А.Сүхбат, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Ц.Цэрэнпунцаг, Б.Ганбат нарын бөхчүүд их спортоор хичээллэж байсан сууриндаа тулгуурлан, жүдо болон чөлөөт бөхийн багт хуваагдаж халз барилдаан хийхэд тэнцээгээр өндөрлөж байжээ. Тэр барилдаанаас хойш 25 жилийн дараа анх удаа “Жүдо VS Чөлөөт”- ийн тамирчид үндэсний бөхөөр халз барилдах гэж байна.

Жүдогийн багийг Хөдөлмөрийн баатар, жүдо бөхийн тамирчин, дасгалжуулагч Х.Цагаанбаатар, чөлөөтийн багийг Гавьяат дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулна. Багийн бүрэлдэхүүнд их спортоор ид барилдаж буй тамирчид болон улс, аймгийн цолтой бөхчүүдээс жин, тамирчдын цолны эрэмбэ, чансааг дүйцүүлэн тойргоор халз барилдуулна. Баг тус есөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд долоо нь талбайд гарах ба нийт 49 барилдаан болно.

0/1000
Цэрэндолгор

Зурагтаар гарах уу?