horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

ТАНИЛЦ: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

“APUDE” төсөл: Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажил

“Апу Дэйри” ХХК нь ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн барилгыг шинэчлэн өргөтгөж “Апу Дэйри ХХК-ийн үйлдвэрийн барилгын өргөтгөл”-ийг барихаар төлөвлөсөн. Энэхүү төслийн хүрээнд танай компанийг Гадна дулаалгын сэндвич хавтан угсралтын ажлын тендерт урьж байна.

Гүйцэтгэх ажлын ерөнхий мэдээлэл: Энэхүү барилга нь тэнхлэгээрээ 105,75х38.7м хэмжээтэй 4 давхар үйлдвэр, агуулах, оффисын зориулалттай, төмөр каркас бүхий барилга байна. Гадна фасадны чулуун хөвөн дулаалгатай сэндвич хавтанг хананд угсрах ажил.

Хийгдэх ажлуудын шаардлага:

  1. Захиалагчаас нийлүүлэх гадна хана болон дотор ханын чулуун хөвөн дулаалгатай сэндвич хавтанг зураг төслийн дагуу угсрагдсан байгаа Си төмөрт бэхэлнэ. /Сэндвич хавтанг Си төмөрт бэхлэх шруп, тогтоогч, жийргэвчийг захиалагчаас нийлүүлнэ/
  2. Сэндвич хавтанд зураг төслийн дагуу цонх хаалганы нүхийг гарган амалгаа хийж угсрах.
  3. Сэндвич хавтангийн угсралтыг хийхдээ зориулалтын чигжээсийг ашиглан ямар нэгэн уур, хий, шингэн орох зай завсаргүйгээр холбон угсрах. Заадас болгонд эцсийн силикон чигжээсийг болон ус тусгаарлалтыг гадна орчинд тэсвэртэй, зориулалтын силикон чигжээс материалаар хийх.
  4. Зураг төсөлд заасан газар заасан 150мм болон 200мм зузаантай, сэндвич хавтанг босоогоор угсрах.
  5. Ханын булан тохойн уулзвар, парапет ханын малгай төмөр, цонх хаалганы амалгаа болон хавтан хоорондын амалгаанд силикон чигжээс хийж зургийн дагуу угсрах.
  6. Сэндвич хавтанг шаардлагатай хэсгүүдэд зүсэж тохируулан угсрах, ийнхүү угсрахдаа зориулалтын жижиг шүдтэй хөрөө, цахилгаан хайч зэргийг ашиглан жигд, цэвэр зүсэх.
  7. Сэндвич хавтангийн завсар хооронд зориулалтын порлоныг хийж битүүмжийг ханган угсрах.
  8. Барилгын өндөрт тохирсон өргүүр дэгээ, сагстай өргөгч зэргийг ашиглах.
  9. Угсралтанд хэрэглэх материалууд нь өвөл угсрахад зориулагдсан, хөлдөж чанараа алдахгүй материалууд байх ба гүйцэтгэгчээс хэрэглэгдэх материалыг Захиалагчаар урьдчилан шалгуулан баталгаажуулсаны дараа угсралтад хэрэглэнэ.
  10. Өвлийн нөхцөлд угсралтыг явуулна гэдгийг тооцож машин техник, багаж хэрэгсэл, ХАБЭА-н НБХХ-ээр хангаж ажиллах.

Анхааруулга: Тендерт оролцогч тал зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг давхар шалган баталгаажуулж тооцон тендерийн үнийн саналыг ирүүлнэ.

Ажил гүйцэтгэх хугацаа: Гэрээ зурагдсанаас хойш календарийн 40 хоногт ажлыг бүхэлд нь хийж дуусгана.

II ОРОЛЦОГЧИД ДАРААХ НЭМЭЛТ МАТЕРИАЛУУДЫГ ИРҮҮЛНЭ.

Үүнд:

Материал Тайлбар

  1. Үнийн санал хүргүүлсэн тухай албан бичиг
  2. Компанийн гэрчилгээ /Хуулбар/
  3. Барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл /Хуулбар/
  4. НӨАТ төлөгчийн гэрчилгээ /Хуулбар/
  5. Компанийн танилцуулга /Маягт 1/
  6. Хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын тухай мэдээлэл /Маягт 2/
  7. Ажиллах хүчний тухай мэдээлэл: ИТА болон мэргэжилтэй ажилчид /Маягт 3/
  8. Шаардлагатай машин механизмын тухай мэдээлэл /Маягт 4/
  9. Шаардлагатай хүмүүстэй харилцах утасны дугаар болон и-мэйл хаяг /Маягт 5/
  10. Туслан гүйцэтгэгчийн мэдээлэл /Маягт 6/
  11. Шүүхийн маргаангүй тухай лавлагаа
  12. Татварийн газрын тодорхойлолт
  13. Компаний эцсийн өмчлөгчийн мэдээлэл

Битүүмжилсэн тендерийг:

  • 2024 оны 12-р сарын 26 өдрийн 18:00 цагаас өмнө
  • ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/5, АПУ Дэйри ХХК-ий байр

Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа, утас: 99003335,
И-мэйл: gereltuyaa.a@apu.mn

  • Хэвлэмэл байдлаар эх хувийг ил харагдахгүй дугтуйнд хийж, дугтуйн дээр “Маягт 8”-г нааж гаргацтай бөглөн хүлээлгэн өгнө.

Захиалагчаас тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулгыг тендерийн хугацааны дотор Хяналтын инженер Э.Ган-Очироос /gan-ochir.e@sdec.mn/ авна уу. Тодруулгын асуултыг албан бичгээр и-мэйлээр илгээснээр баталгаажиж хариулах боломжтой.

Тендерийн ажлын нарийвчилсан тоо хэмжээний мэдээлэл:

Ханын хавтангийн төрөлоХэмжих нэгжТоо хэмжээ
1150мм-ийн зузаантай Чулуун хөвөн
хавтан
м2515
2200мм-ийн зузаантай Чулуун хөвөн
хавтан
м24060
3Ханын булан тохойн уулзвар, парапет
ханын малгай төмөр, цонх хаалганы
амалгаа болон хавтан хоорондын амалгаа
мБА зургийн дагуу

Жич: Хаягдал хорогдол тооцсон тоо хэмжээ болно. Ажлын тоо хэмжээг зурагтай тулгаж шалгах шаардлагатайг анхаарна уу.

0/1000