horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

“МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР”-ээр АПУ компанийг тодрууллаа

post-img

Монголын Хүнсчдийн нэгдсэн холбооноос салбартаа манлайлан ажиллаж, үндэсний үйлдвэрлэлээ бататган хөгжүүлж, эх орноо олон улсад сурталчлах, экспортын замаа тэлэн цар хүрээгээ тогтмол өргөжүүлж буй байдлыг үнэлэн “МОНГОЛ УЛСЫН ХҮНСНИЙ МАНЛАЙ ҮЙЛДВЭР”-ээр АПУ компанийг тодрууллаа.

Мөн “Хүнсний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдөр-2024” арга хэмжээний үеэр

  • Шилдэг инженерээр АПУ ХК-ийн Автоматикийн ахлах инженер Б.Чулуун, Дулаан салхивч, сантехникийн инженер Б.Мягмардорж, Дулаан салхивч, сантехникийн ахлах инженер Т.Амгаланбаатар, Ахлах инженер М.Лхагвасүрэн, Цахилгаан ашиглалтын ахлах инженер Г.Бат-Очир нар шагнуулсан бол,
  • Шилдэг технологичоор АПУ ХК-ийн Технологич Ү.Отгон, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн технологич менежер О.Мягмардулам,
  • Шилдэг менежерээр АПУ ХК-ийн Спиртийн үйлдвэрийн дарга Х.Эрдэнэжаргал, Чанарын удирдлагын албаны дарга Г.Ганчимэг нар шагнууллаа.
0/1000