Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Энэ сарын 10-наас Улаанбаатар хот харанхуй өвөлжих эхлэлээ тавилаа. Тодруулбал уржигдрын 17 цагаас хойш Улаанбаатар хот тэр чигтээ тоггүй болж, хотоороо гэнэт лаа барив. Зөвхөн энэ орой 13 мянган аж ахуйн нэгж, 20600 гаруй айл өрхийн цахилгааныг УБЦТС ТӨХК хязгаарлажээ.

Эрчим хүчний хязгаарлалттай холбоотой УБЦТС ТӨХК-ийн албан ёсны мэдэгдэлд: 16.30-22.10 цагийн хооронд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалт хийсэн. Үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдсан. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгчийн цахилгааны хэрэглээ 1-2 цагийн хугацаанд хязгаарлагдсан байна.

Энэ хугацаанд 219 мянга гаруй хэрэглэгчид түм буман асуудал тохиолдсон нь тодорхой. Зарим нь гэртээ орох гэж яваад цахилгаан шатандаа гацсан бол их, дээд, ерөнхий боловсролын сургуулиуд харанхуй ангид хичээллэсэн зэрэг хөгтэй ч гэмээр, гомдмоор ч гэмээр үйл явдлууд болсон байна.

Жишээ нь Хан-Уул дүүргийн нэгэн хотхонд тог тасарч, цахилгаан шатанд бага насны гурван хүүхэдтэйгээ явж байсан эмэгтэй 40 минутын хугацаанд гацжээ. Лифт доторх хонх болон тусламж хүсэх товчлуурууд нь ажиллагаагүй. Утасны сүлжээ ч байхгүй байжээ. Азаар оршин суугчид тэднийг аюулгүй гаргасан байна.

Мөн нэгэн их сургуулийн багш харанхуй ангид хичээл орохдоо хүүхдүүдийн гар утасны гэрлийг ашиглаж, самбар дээрээ хичээл заасан байна. Харин зурагт, проектор ашигласан багш нар тог тасрангуут хичээлээ шууд тараажээ.

Мөн тог тасарсантай холбоотойгоор Оюутны лигийн сагсан бөмбөгийн улирлын ээлжит тоглолтууд хойшлов. Тодруулбал лхагва гарагт /12.11/ OMNI “Этүгэн-Ирвэсүүд” 1-р баг-ХААИС-ийн эмэгтэй багийн тоглолт болсон. Энэ тоглолтын гуравдугаар үе дуусахад 5 минут 12 секунд дутуу байхад тог тасарч, тоглолт түр хугацаанд завсарласан. Ингээд зохион байгуулагч нар тоглолтыг цуцлах уу, үргэлжлүүлэх үү гэж ярилцаж байгаад, нэгэнт эхэлсэн тоглолтыг Нарны гэрэлд ямартай ч үргэлжлүүлж тоглолтын оноог гар аргаар тоолж дуусгасан байна. Уг нь техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр багийн оноо дэлгэц дээр нээлттэй харагдаж байх ёстой байтал цахилгаан хязгаарлалтын улмаас ийм нөхцөл байдал үүсжээ. Харин энэ тоглолтын араас эхлэх байсан “Этүгэн-Ирвэсүүд”-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн эрэгтэйчүүдийн багийн тоглолт тог тасарсны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. Цаашид оюутны лиг байтугай дээд лиг, олон улсын чанартай тэмцээн уралдааны үеэр ийм нөхцөл байдал үүсвэл олон сөрөг үр дагавар дагуулахыг “Этүгэн-Ирвэсүүд” клубийн менежер онцолж байв.

Тог тасарсан сургаар лаа, газны эрэлт нэмэгдсэн байна

Эдгээрээс өөр олон хүмүүст үүнээс ч илүү нөхцөл байдал тулгарсныг үгүйсгэхгүй. Тэгвэл тог тасарсантай холбоотой лаа, газны борлуулалт ойрын өдрүүдэд хэр өөрчлөгдсөнийг тодруулахаар “Бөмбөгөр” худалдааны төвийг зорив. 15 цагийн үед “Бөмбөгөр” худалдааны төвөөр ороход лаа, газ худалдан авч байгаа хүмүүс цөөнгүй таарав. Тэд “Юмыг яаж мэдэх вэ. Энэ өвөлжингөө тог тасрах шинжтэй байна. Хомсдолд орохоос нь өмнө бага багаар цуглуулж байна” гэв.

Мөн худалдаа эрхлэгч Б.Саруул “Өнгөрсөн өдрүүдэд лаа, газны борлуулалт муу байсан. Харин тог тасарч байгаатай холбоотой өчигдрөөс хүмүүс их ирэх боллоо. Бүгд л “Тог хаа сайгүй тасарч байна. Тасраад хэзээ ирэх нь мэдэгдэхгүй байна. Бага багаар цуглуулж байя” гэсэн хүмүүс их ирж байна. Өдөрт 40-50 хүн лаа, газ асууж ирж байна. Одоогоор үнэ арай ч нэмэгдээгүй. Цаанаасаа нэмэхгүй бол бид нэмэхгүй гэж ярив.

Нэг боодол лаа 2000 төгрөг

Нэг толгой шүдэнз 1000 төгрөг

Ахуйн газыг 1 ш 3500 төгрөгөөр худалдаж байна.

Зах, худалдааны төвд лааны үнэ ийм байгаа бол бид гэр хорооллын дэлгүүр болон орон сууцны дундах дэлгүүрээр орж лаа, газны борлуулалтыг сонирхлоо. Ингэхэд гэр хорооллын дэлгүүрийн лаанууд ер нь дуусах тийшээ хандсан бол орон сууцны дэлгүүрийн лаа лангуугаар өрөөстэй байв. Учир нь орон сууц, хотхон дундах дэлгүүрүүд лаа төдийлөн зараад байдаггүй. Гэхдээ тог тасарч байгаатай холбоотойгоор олон хүн лаа сураглаж байгаа учраас ойрын өдрүүдээс зарж эхэлжээ.

Мөн иргэдийн байр суурийг бид сонслоо. Иргэдийн хувьд цахилгааны хязгаарлалт хийж байгааг ойлгож байгаа ч олон жилийн турш ийм байдалтай яваад бухимдалтай байна. Ялангуяа “Гэр хорооллын нам даралтын пийшинтэй айл өрхүүдэд хүндээр тусаж байна. Цахилгаанаа таслахаас өмнө урьдчилж хэлмээр байна. Энэ улсад өөдөлж дээшилж байгаа зүйл алга” гэх зэргээр иргэд уцаарлаж байлаа.

Тэгвэл эрчим хүчний хязгаарлалт хийхдээ хэрэглэгчдэд урьдчилж мэдэгдэх боломжтой эсэх талаар албаны хүмүүсээс дараах тайлбарыг өгсөн юм.

УБЦТС ТӨХК: Эрчим хүчний хязгаарлалтыг тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье. Цаашид цахилгааны хязгаарлалт нь их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна хэмээн мэдэгдэв. Энэ нь товчхондоо “хэзээ ч тасалж мэднэ. Тиймээс бэлэн байдалд бай” гэж хэлж буйтай утга нэг юм.

1990-ээд оны үед л цахилгааны доголдол үүсэж айл өрхийн эрчим хүчийг хязгаарладаг байсан. Одоо ч хотоороо гэрэлгүй болоход ойрхон болжээ. Бараг хөдөө орон нутгийн малчид хотынхноос илүү гэрэлтэй өвөлжиж байхад, салбарын сайд нь нар гарахгүй, салхи салхилахгүй байгааг гайхаж зогсоно. Яг ийм байдалтай улаанбаатарчууд өнгөрсөн өвөл харанхуй хот болох дөхсөн. Тэвчиж, тэвчиж чадан ядан дулааны улиралтай золгосон. Харин энэ жилийн хувьд тэвчье гээд ч тэвчээр алдагдахаар байна. Тачигнасан хүйтний жавар эхлээгүй байхад цахилгаанаа хязгаарлаж байхад “ес” эхлэхээр Улаанбаатар хот ямар байдалтай байх бол гэрэлтэй байх уу? Гэрэлгүй байх уу? Үүнийг цаг хугацаа л харуулна

- Шинэ
- Хандалттай