Монголын үндэсний олимпын хорооноос 2003 оноос хойш жил бүр “Бөртэ-чоно” наадмыг зохион байгуулж, спортын шилдгүүдээ шалгаруулдаг. Тэгвэл энэ жилийн “Бөртэ чоно” наадам энэ пүрэв гарагт буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болно. Энэхүү наадмын шилдэг тамирчинд “Парис 2024” олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, “Парис 2024” Олимпын шагналт V байрт шалгарсан П.Орхон, “Парис 2024” Олимпын наадамд эрхээ авч оролцсон дугуйн спортын төрлийн анхны монгол тамирчин болох С.Жамбалжамц нарын 11 тамирчин нэр дэвшжээ. Оны шилдэг тамирчинд нэр дэвшиж байгаа тамирчдын амжилтыг эргэн сануулж байна.
Бавуудоржийн БААСАНХҮҮ /жүдо/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын мөнгөн медаль
- “Абу Даби 2024” ДАШТ-ий аварга
- Душанбегийн “Их дуулга”-ын аварга
- “Хонгконг 2024” Азийн АШТ-ий аварга
Лхагватогоогийн ЭНХРИЙЛЭН /жүдо/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын VII байр
- “Хонгконг 2024” Азийн АШТ-ий аварга
- Душанбегийн “Их дуулга”-ын хүрэл медаль
- “Абу Даби 2024” ДАШТ-ий V байр
Төмөр-Очирын ТУЛГА / чөлөөт бөх/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын шагналт V байр
- Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- Истбанбул хотноо зохиогдсон “Парис 2024” Олимпын эрх олгох тэмцээний аварга
Батхуягийн ХУЛАН / чөлөөт бөх/
- Амжилт:
- “Парис 2024” Олимпын шагналт V байр
- Бишкек хотноо зохиогдсон “Парис 2024” Олимпын эрх олгох Азийн тэмцээний хүрэл медаль
- Истбанбул хотноо зохиогдсон “Парис 2024” Олимпын эрх олгох тэмцээний аварга
Пүрэвдоржийн ОРХОН / чөлөөт бөх/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын шагналт V байр
- “Polyak Imre and Varga Janos Memorial” Дэлхийн чансааны тэмцээний хүрэл медаль
- Истбанбул хотноо зохиогдсон “Парис 2024” Олимпын эрх олгох тэмцээний аварга
Онолбаатарын ХУЛАН /сагсан бөмбөг/
Амжилт:
- Гадаадын сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лигт гэрээ байгуулсан Монголын анхны эмэгтэй легионер /БНХАУ-ын дээд лиг – “Wuhan Shengfan” баг/
- Үндэсний дээд лигийн аварга
- 3X3 сагсан бөмбөг
- Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- “Women Series 2024” – аварга
- “Women Series 2024” – MVP
Мөнгөнцэцэгийн ЭНХЖАРГАЛ /бокс/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын наадамд эрхээ авч оролцсон. Шагналт V байрт шалгарсан Монголын анхны эмэгтэй боксчин.
Баярцогтын МӨНХЗАЯА /марафон/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын наадамд эрхээ авч оролцсон
- Гурван Олимпод оролцсон Монголын анхны эмэгтэй марафонч
- Хөх хотын ОУ-ын марафон гүйлтийн тэмцээний аварга
- Монгол улсын марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон /2:24:45/
- Засмал замын 10км-ийн Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон /33:31 – Шанхайн ОУ-ын тэмцээн/
Сайнбаярын ЖАМБАЛЖАМЦ /дугуй/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын наадамд оролцогч /Олимпын наадамд эрхээ авч оролцсон дугуйн спортын төрлийн анхны тамирчин/
- Азийн аварга шалгаруулах тэмцээний VIII байр
- Испани Улсын “Burgos” мэргэжлийн дугуйн багтай гэрээ байгуулсан
Ганбаатарын МОНГОЛЖИН /Жюү Жицү/
Амжилт:
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Нөги /гигүй/ төрөлд мөнгөн медаль
- Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
- “THAILAND GRAND PRIX” – мөнгөн медаль
Энхтайваны ДАВААХҮҮ /буудлага/
Амжилт:
- “Парис 2024” Олимпын хийн гар бууны дасгалд шигшээ 8-д шалгарсан Монгол Улсын анхны эрэгтэй тамирчин
- Азийн аварга шалгаруулах тэмцээний 10м-ийн хийн гар буу –хүрэл медаль, 25м-ийн стандарт гар буу – мөнгөн медаль /Индонез, Жакарта/
- “Дортмунд ISAS 2024” Олон Улсын тэмцээний 10м-ийн хийх гар буу –мөнгөн медаль, 20м-ийн Олимпйн хурдан буудлага 586 онож мөнгөн медаль хүртсэн. /Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон./