horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Сурагчаа зодсон багш, өөр багшид уурласан уураа хүүхдэд нь гаргасан байж болзошгүй байна

post-img

Архангай аймгийн нэгэн сургуулийн багш ангийнхаа хүүхдийг алгадаж, өшиглөж буй бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Энэ явдал олон хүний шүүмжлэлийг дагуулаад байна. Тэгвэл Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлжээ. Шалгалтаар сурагчаа зодсон багш М нь гуравдугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа хүүхдийн биед халдсан нь тогтоогдсон байна. Тэрээр заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байсан гэх шалтгаанаар хүүхдийг алгадаж, өшиглөж унагаасан байна. Багшийн хувьд тус сургуульд найман жил ажилласан туршлагатай юм. Одоогоор цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа бол сургуулийн зүгээс ёс зүйн дэд хороо хуралдаж багшийн ёс зүйн дүрмийн дагуу арга хэмжээ авахаар болжээ. Албан бус мэдээллээр сурагчаа зодсон багш М нь тухайн сурагчийн ээжтэй нэг сургуульд багшилдаг бөгөөд хоёр багшийн хоорондын таагүй харилцааны улмаас нөгөө багшийнхаа хүүхдэд уураа гаргасан байж болзошгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

0/1000