2023 оны Улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уясан хар зүсмийн үрээ түрүүлж, түмэн олноос “Түмний хар үрээ” гэж нэрийг авч байв. Энэ ч утгаараа морь уяач хоёр олны хайр хүндэтгэлийг хүлээж байлаа. Тухайн үед Улсын баяр наадмын дараа “Түмний хар үрээ”-г АПУ компанийн эзэн П.Батсайхан 800 сая төгрөгөөр худалдан авах саналыг тавьсан ч морины эзэн худалдаагүй гэх яриа ч уяачдын дунд яригддаг. Тэгвэл Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уяж 2023 оны Улсын баяр наадамд түрүүлсэн “Түмний хар үрээ”-г Дархан-Уул аймгийн Дархан сумын уяач Г.Ариунболд 500 сая төгрөгөөр худалдан авчээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г. Насанбаатар
Уяач Э.Улаанхүү “түмний хар үрээ”-гээ 500 сая төгрөгөөр заржээ
- 2024/12/26
- •
- 40 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина
- Шинэ
- Хандалттай