horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

4 тэрбум гаруй төгрөг иргэдээс залилсан бүлэглэлийн толгойлогч П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авчирчээ

post-img

Цахим орчинд хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулан ард иргэдийг эдийн засаг, сэтгэл санааны хохирол сүүлийн хэдэн жилийн хугацаанд зохион байгуулж байсан гэх П.Эрхэсийг Тайландаас Монголд албадан авч ирлээ.Тэрбээр олон улсын мөрийтэй тоглоомын Poker аппликейшнд олон тооны покер тоглуулах өрөө үүсгэн монгол иргэдийн дансыг ашиглан хууль бусаар их хэмжээний ашиг олсон болох нь мөрдлөгөөр тогтоогдсон байна. Түүний хамаарал бүхий 40 гаран иргэдийг тус хэрэгт холбогдуулан шалгаж, хууль бус үйл ажиллагааны улмаас олсон орлогоор худалдан авсан байж болзошгүй 4 тэрбум орчим төгрөгийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг илрүүлсэн байна.

Одоогоор П.Эрхэсийг Зохион байгуулалттай гэмт бүлэглэл үүсгэсэн, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаах гэх эрүүгийн хуульд заасан зүйл ангиар яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

0/1000