Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.
Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-23 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байна.
Харин Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь, Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэр, Төвийн Баянчандмань цагаан зудын байдалтай байгаа аж.