horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

post-img

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийж, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн 2024 оны үйл ажиллагааны тайлан, 2025 оны жилийн орлого, зарлагын төсвийн хуваарийг хэлэлцэн, санал, дүгнэлт өглөө.

Ажил олгогч, мэргэжлийн холбоод, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, сургалтад төр, хувийн хэвшлийн оролцоог хангах чиг үүрэгтэйгээр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын зөвлөлийг орон тооны бусаар байгуулсан. Тус зөвлөлийг Боловсролын сайд П.Наранбаяраар ахлуулж, бүрэлдэхүүнд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулан батлав.

Цаашид мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын үйл ажиллагааг бүсчилсэн хөгжил, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэхийн зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг зөвлөлийн гишүүд онцоллоо.

6 хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмыг шинэчлэн баталсан. Журам шинэчлэгдсэнээр хосмог сургалтыг хэрэгжүүлэх, гадаад улсад сургалт, үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн ур чадварын үндэсний болон олон улсын тэмцээн уралдаанд бэлтгэх, оролцох, сургалтын байгууллагуудыг сургалтын хэрэглэгдэхүүн, тоног, төхөөрөмжөөр хангах зэрэг дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн юм.

0/1000