horoscope
horoscope
horoscope
userМ.Тэнүүн

УАШТ: Онцгой байдлын сонсогч Т.Энх-Амгалан хүндийн өргөлтийн тэмцээнээс гурван хүрэл медаль хүртлээ

post-img

Хүндийн өргөлтийн 2025 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч Т.Энх-Амгалан огцом болон түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.

Сонсогч Т.Энх-Амгалан нь 2019 оны хүүхдийн спортын их наадмаас хүрэл, 2021 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2022 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2023 оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, 2024 оны гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын нэрэмжит тэмцээнээс мөнгө, мөн оны залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, мөн оны зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг тус тус хүртээд байна.

0/1000