Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөшгөө нээсэн 2024-2025 оны волейболын Үндэсний дээд лиг тун удахгүй дуусах гэж байна. Хагас шигшээ шатнаас өнөөдрийн байдлаар цор ганцаараа “Хасу Мегастарс” баг аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр эрхээ аваад байна. Тэд лигийн хошой аварга “Натур Бакс” багийг 2:0 харьцаагаар буулган авсан төдийгүй волейболын Дээд лигийн хэмжээнд хамгийн олон тоглолт буюу 14 тоглолт дараалан хожсон “АНХНЫ БАГ” амжилтын эзэд болоод байгаа юм.

Харин эмэгтэй 4 багийн хожлын харьцаа болон “Төв Миг”, “SG Hawks” багуудын хожил тэнцсэн. Иймээс багууд энэ хагассайн өдөр эцсийн өрсөлдөөнөө хийх учиртай. Хожсон багууд плэй-оффд өрсөлдөх бол хожигдсон багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

“SG Hawks” чухал тоглолтод ялалт байгуулав

Сүүлийн гурван тоглолт дараалан ялагдсан “SG Hawks” ялагдах эрхгүй тоглолтыг “Төв Миг”-ийн эсрэг хийлээ. Тэд хагас шитнээ шатны төлөөх сүүлийн тоглолтоо “Хасу Мегастарс”-тай хийж, 3:1 харьцаагаар хожигдон хоёрдугаар байраар шалгарч, “Төв Миг”-тэй учраа таарсан. Тэд өөрсдийгөө хагас шигшээд нэгээр гарах нь тодорхой гэж найдаж байсан нь гарцаагүй. Гэвч эсрэгээрээ байлаа.

Хагас шигшээ шатны эхний тоглолтдоо тэд “Төв Миг”-т 3:0 харьцаагаар ялагдан ээлжит хожигдлоо амссан. Тус баг энэ жил дээд лигийн аварга болох зорилготой хүчтэй бүрэлдэхүүнээр шинэчлэл хийсэн. Тиймээс ч сүүлийн хоёр хожигдол тэдэнд сэтгэл зүйн хүнд дарамтыг өгсөн нь гарцаагүй. Энэ нь талбай дээрх тамирчдын уур амьсгал, тоглолтын байдлаас л ил харагдаж байв. Хоёрын хоёр удаа дараалан хожигдсон тэд Лхагва гарагт ялагдах эрхгүй тоглолтоо хийж, аваргын төлөө өрсөлдөх боломжоо 50 хувь болголоо.

Тэд “Төв Миг”-ийг 3:1 харьцаагаар ялснаар тоглолтын харьцааг 1:1 болгон тэнцүүлж чадсан юм. Эхний ээлжид хожигдсон “SG Hawks” сүүлийн 3 ээлж дараалан хожиж, хөгжөөн дэмжигчдэдээ бэлэг барилаа.

Б.Батсуурь, Ж.Энх-Эрдэнэ, М.Уранбаяр, О.Золбоо, Онолбек, Томас нарын шилдэг тоглогчид дараагийн тоглолтдоо хэрхэх вэ? Аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болох уу? Хүрэл медалийн төлөө тоглох уу? Хож эсвэл гэртээ харь!

- Шинэ
- Хандалттай