Цагдаагийн байгууллагад иргэн О “Миний ээж Э 2010 онд гэрээсээ гараад, сураггүй алга болсон” гэж ханджээ. Үүний дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Тухайн үед Э-ийн хамтран амьдрагч Д нь архидан согтуурсан үедээ хардалтын улмаас түүний амь насыг нь хохироосон байжээ.
Тэрээр хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж, уг хэргийг нуун дарагдуулсан байна. Үүнийг 14 жилийн дараа илрүүллээ.