Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
БНСУ гадаад ажилчин хүлээн авах квотоо бууруулжээ
- 2025/01/21
- •
- 27 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

<p>Бүгд Найрамдах Солонгос улс 2025 онд E-9 төрлийн визээр 130,000 гадаад ажилчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа талаар олон улсын сайтууд мэдээлжээ. Тодруулбал, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос улс E-9 төрлийн визээр 165,000 гадаад ажилчин хүлээн авах квоттой байсан бөгөөд, тус хэмжээг 21 хувиар бууруулсан байна.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас энэхүү бууралт нь эдийн засгийн асуудлууд болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг тэнцвэржүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой гэж тайлбарлаж байна.</p>
</blockquote>
<p>Визийн хуваарилалтын хувьд үйлдвэрлэлийн салбарт хамгийн их буюу 72,000, хөдөө аж ахуй болон сүүний үйлдвэрлэлийн салбарт 10,000, загас агнуурын салбарт 8,500, үйлчилгээний салбарт 3,000, завь үйлдвэрлэлийн салбарт 2,500, барилгын салбарт 2,000 ажилтны виз, нэмэлтээр гэнэтийн эрэлттэй салбаруудад зориулан 32,000 визийн нөөцийг тусгайлан хадгалсан байна. Бүгд Найрамдах Солонгос Улс E-9 визийн хөтөлбөрийг 2004 оноос эхлүүлсэн бөгөөд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”(EPS)-ны гол визийн төрөл юм.</p>
<p>БНСУ-д Монгол Улсын нийт 55834 иргэн оршин суудаг. Үүнээс бүртгэлгүй болон визийн зөрчилтэй 17075 иргэн байгаа аж.</p>
- Шинэ
- Хандалттай