horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Дутуу төрсөн хүүхдийн зураг, мэдээллийг өөр хүн ашиглан, луйвар хийжээ

post-img

TIME.mn сайт энэ сарын 20-ны өдөр хүнд өвчтэй тэмцэж байгаа бяцхан хүү Ш.Галбадрахын талаар сурвалжилга бэлтгэж, олон түмэнд хүргэсэн. А.Шижирбаатарынх 4 хүүхэдтэй. Тэд ганц хүүгээ хөл дээр нь босгож, эрүүл саруул болгохыг хамгийн ихээр хүсэж, хүлээж буй юм.

Тийм ч учраас БНСУ-ын эмнэлгээс хагалгаа хийлгэх боломжтой гэх сайхан мэдээг сонсоод, ганц ч өдөр алдалгүй хурдан явах шаардлага тулгарчээ. Гэвч хагалгаанд 200 сая төгрөг шаардлагатай учраас манай редакцаар дамжуулан, Монголын ард түмнээсээ тусламжийн гараа сунгахыг тэд хүссэн юм.

Гэтэл “Сайны хажуугаар саар” гэгчээр Ш.Галбадрах хүүгийн зураг, мэдээллийг өөр хүмүүс ашиглаж, фэйсбүүк групп нээн, өөр дансаар хүмүүсээс хандив цуглуулж эхэлжээ. Үүнийг ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлэн, Ш.Галбадрах хүүгийн ар гэрт мэдээлэн, уг хэргийг шалгаж байгаа аж.

Тодруулбал Ш.Галбадрах хүүгийн хандивын постер дээрх дансыг өөрчилж 5629****Мөнхболор Эрдэнэхуяг гэх нэртэй данс тавьж, луйвар хийжээ. Энэ нь хүүгийн ойр дотнын хүний данс огт биш юм.

Тиймээс 900 гр дутуу төрсөн 10 сартай бяцхан хүүд туслахыг хүсвэл данс, нэр гэх мэт мэдээллийг санй нягтлахыг хүсье! Хүүгийн аавын данс нь Хаан банк 5312131693 Авирмэд Шижирбаатар гэж гарч ирнэ. Хандивын аян эхэлснээс хойш 15 сая төгрөг цугларчээ.

0/1000
Oo ooo o

Muuhai zevuun um bee 😡🤬😡🤬

Г

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийхан сайн ажилладаг залуучууд байна.Амжилт хүсье