Онцгой байдлын ерөнхий газар “Юнител” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд интернэтийн шилэн кабель татагдах боломжгүй алслагдсан бүсэд оршдог Онцгой байдлын байгууллагын зарим анги, салбарт старлинк төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Ингэснээр гамшиг, ослын үеийн болон урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.
Ташрамд дурдахад, өнгөрсөн 2024 онд Онцгой байдлын байгууллагын салбар, нэгжийн холбоо зохион байгуулалтын бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд холбоо, зарлан мэдээллийн 13 нэр төрлийн 634 ширхэг холбооны техник хэрэгслээр радио холбооны тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүллээ.
.jpg)