Засгийн газрын 2025.01.29-ний өдрийн ээлжит хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдгээр хэлэлцэх асуудал дээр нэмэлтээр Хаврын морин уралдааныг сэргээх тухай хэлэлцэж магадгүй байна. Учир нь өнгөрсөн амралтын өдөр уяач нар төв талбайд жагсаж, хаврын морин уралдааныг сэргээхийг шаардсан. 2019 оноос уяачид хаврын морин уралдааныг зохион байгуулж чадаагүй. Мөн үндэсний өв соёл үгүй болж, Өвөр Монгол руу унаач хүүхдүүдээ өндөр үнээр алдаж байна гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл энэ асуудал өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч, нэмэлтээр орж ирэх магадлалтай байна. Албан бус мэдээллээр хаврын морин уралдааныг хориглосон тогтоолыг цуцалж магадгүй байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Хаврын морин уралдааныг хориглосон тогтоолыг цуцалж магадгүй
- 2025/01/29
- •
- 19 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай