Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Хаврын морин уралдааныг сэргээн уралдуулахыг шаардаж уяач нар Төв талбайд жагсаж, нэр бүхий улсын их хурлын гишүүд хаврын морин уралдааныг сэргээхгүй хэмээн удаа дараа төрийн ордонд мэдэгдэл хийв. Гол асуудал нь гуравдугаар сарын 1-нээс хурдан морийг уралдуулах уу? үгүй юу гэдэг асуудлыг талууд хөндөв. Гэтэл сүүлдээ хаврын морин уралдаан ч биш ер нь зуны хурдан морины уралдааныг уралдуулахаа больё гэх зэргээр хөндлөнгөөс хошуу дүрж эхлэв. Энэ нь ч юу юм. Монголчууд морин дэл дээрээ хийсэж дэлхийд ялгардаг ард түмэн. Одоо яригдаж байгаа хаврын морин уралдааны асуудал туйлын хоёр талтай. Нэг талаараа хүүхдийн эрхийг хамгаалах нь чухал, нөгөө талаар үндэсний өв соёлоо сэргээж, үргэлжлүүлэн авч явах зүй ёсных. Хамгийн гол нь нэг нь хориглож, нөгөө нь эрх зөрчих гэхээс илүүтэй яаж хүүхдийн эрхийг хамгаалж, хурдан морио уралдуулах вэ гэдэг дээр нэг ширээний ард сууж асуудалд бодитоор хандаж хэлэлцэх ёстой юм. Түүнээс хоёр тийшээ хараад өөр өөрсдийн өнцөгөөр тайлбарлаад байвал энэ асуудал цаашид ч хөндөгдсөөр л байна. Ямартай ч уяач нарын шаардлагыг Засгийн газар хүлээн авч хэлэлцэж орон нутгийн удирдлагуудад Хаврын уралдаан зохион байгуулах эрхийг өгөв. Үүнд мөн л олон нийт талцаж, хүүхдийн төлөө байгууллагууд шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл хаврын морин уралдааны талаар хэн хэн юу ярьсныг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.

Тод манлай уяач Д. Дагвадорж: Өвгөдийнхөө өв соёлыг тээдэг эрийн гурван наадмаа гээхгүй, орхигдуулахгүй улам хөгжүүлэх нь бидний үүрэг. Хаврын уралдааныг уяачид хийхийг чармайж муйхарлан зүтгээд байгаа хэрэг огт биш. Аялал жуулчлал, өв соёл, Монгол гэсэн үнэт зүйлсээ гээхгүйн төлөө л уяачид дуу хоолойгоо хүргэж байна.

МУТМУ О.Батбилэг: Хаврын уралдааныг хорьсноос болж нууцаар уралдаан болж байгаа дуулддаг. Тэр бол үнэхээр эрсдэлтэй, түүнээс болж хүүхдүүд бэртэж гэмтэнэ. Хаврын уралдааныг говийн аймгуудад зохион байгуулж болно шүү дээ. Тэнд бол сайхан нэмэх градуст орчихсон дулаахан байгаа.

“Түмний эх гал”-ын уяач Э.Золбадрах: Дуртай зүйлийг нь хориод байхаар залуучууд төв газрыг бараадаж байна. Хөдөө амьдарч байгаа залуусыг торгоож байгаа ганц зүйл нь морь болоод байна.

МУТМУ Т.Ихбаяр: Өв соёлоо байгаагаар нь байлгахгүй бол унаач хүүхдүүд Өвөр монгол руу гараад дууслаа. 2019 оноос хойш хүүхдүүд Өвөр монголд очиж морь унаж байна. Нэг сарын 2 сая төгрөгөөр цалинждаг.

ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч П.Энхмөнх: Хаврын морин уралдааныг сэргээх нь хэдэн уяачдын хүсэл биш. Энэ бол өв уламжлал сэргээх гэсэн эх орны өнцөг булан бүрд байгаа малчдын хүсэл.

Хоёр тал болж хэрэлдэх биш хамтраад ажилламаар байна

Морь тайлбарлагч Б.Ганпүрэв: Монголын хээр талыг эзэнтэй байлгаж, Монгол залуусыг хөдөө тогтоож байгаа ганц зүйл бол адуу юм шүү. Хоёр тал болж хэрэлдэх биш хоёр талаасаа хэлэлцэж, зөвшилцөж, хамтраад ажилламаар л байна даа.

Тод манлай уяач Г.Сандуйжав: Хаврын уралдаанаа манай улс хорьсноор Өвөр монголчуудад аз болсон доо. Бид соёл уламжлалаа гээсэн.

МУТМУ Б.Лхагва-Очир: Хэсэг бүлэг эмэгтэй гишүүд морины хүүхдийг нийгмээс тусгаарлаж байгаад харамсаж байна.

МУАУ У.Тамир: Морины ажлыг хэн нэгнээс нуугдаж, нууцаар хийх нь эрсдэл их дагуулдаг

Шадар сайд С.Амарсайхан: Хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг аймаг, орон нутгийн удирдлагуудад шилжүүллээ.

Л.Энх-Амгалан: Хаврын морин уралдааныг III сарын 1-нээс хойш хийж болно, унаач хүүхдийн нас 12-оос дээш байх ёстой

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: Хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагуудад шилжүүлж байгаа нь харамсалтай. Засгийн газар зальжин байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Хүүхдийн амь насаар дэнчин тавьж, хадгалж үлдэх өв соёл, заншил юм бол тийм юм байгаад хэрэггүй. Хүүхдийн эрх нэгдүгээрт байна”

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: 18 нас хүрээгүй хүүхдүүдээр эрсдэлтэй зүйл хийлгэх нь хүний эрх талаасаа зохимжгүй

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Гишүүд хурдан морины талаар ярихаар улс төржүүлээд байна.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Уяач нарын дунд бооцоот уралдаан дэлгэрсэн өвөл, хаврын уралдаан нь хүүхдийн амь нас сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж байна. Өвөл, хаврын уралдаан өв соёлд хамаарахгүй.

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан: Хаврын уралдааныг сэргээх боломжгүй. Өвөл, Хаврын улиралд морь уралдах нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг. Уяачдын 10 хүрэхгүй хувь нь өөрийн төрсөн хүүхдээ морь унуулдаг. Бусад тохиолдолд орлого багатай малчин айлын хүүхдүүд цалингаар морь унаж байна.

НХГБХХГ-ын хэлтсийн дарга Х.Оюунтуяа: Өвөл, хаврын цагт унаач хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигддөг. 1996-2024 оны хооронд 47 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан.

- Шинэ
- Хандалттай