Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

“Энэ хорвоод олон хүн алдаж онож, унаж босдог. Өнөөдөр хэцүү байсан ч маргааш сайхан зүйл тохиолдоно. Маргааш сайхан байх ч нөгөөдөр юу болохыг таашгүй. Тиймээс өнөөдөр байгаадаа баярлах хэрэгтэй” гэж ярих Ж.Гантулгыг Time.mn онцолж байна. Тэр 54 настай. Тохижилт үйлчилгээний салбарт 18 дахь жилдээ ажиллаж байна. Үүрээр босож, үдшээр гэртээ орж ирдэг тэд нийгмийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулдаг юм.

Тохижилт үйлчилгээний салбарт ажилласан түүх

Би Дундговь аймгийн Адаацаг суманд төрж өссөн, малчин хүн. 2000 оны айхтар зуднаар байгаа малаа алдаж, Улаанбаатар хотыг зорьсон. Анх орж ирээд барилга дээр ажиллаж, амьдралаа залгуулж байсан. Гэвч барилга дээр ажиллаад, хөдөлмөрлөсөн хөлсөө авч чадахгүй байх хэцүү. Олон удаа цалингаа авч чадахгүй луйвардуулсан. Тэгээд л 2007 онд тохижилт үйлчилгээний компанид хог ачигчаар орж байлаа. Нэг мэдсэн 18 жил өнгөрчээ. Одоо “Охь манал” ХХК-д 8 жил болж байна. Бид бол гудамж талбайд хүн халтирах, унаж бэртэх, осол аваар гарахаас сэргийлж, цас мөс арилгадаг. Мөн гудамж талбайгаа цэвэр цэмцгэр байлгахын төлөө нойр, хоолгүй зүтгэдэг.

Мастер болов

Анх Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний газарт ачигчаар ажилласан. Айлын гадаа байгаа хогийг ачна. Их хүнд. Дараа нь Чингэлтэй дүүргийн ТҮК-д зам талбайн үйлчлэгч хийж байсан. Одоо Хан-Уул дүүргийн “Охь Манал” ХХК-д мастер хийж байна. Нэг ёсондоо ахлах болсон гэсэн үг. Доороо 20 гаруй хүн ажиллуулж, чиглүүлж, хэн хаашаа яаж явах вэ гээд хуваарилна. Энэ миний хамгийн дуртай ажил. Энд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж, Хөдөлмөрийн хүндэт медаль авсан. Хүн болгон хийгээд байдаггүй болохоор ажилдаа би хайртай. Тийм ч учраас энэ салбартаа мастер болоод, залуучууддаа зааж зөвлөөд явж байна.

-ТҮК-ийн ажилчид хамгийн эрт ажилдаа явдаг хүмүүс шүү дээ. Өглөө эрт нийтийн тээврийн автобус яваагүй үед ажилдаа яаж явдаг вэ?

-Бид өглөө 4 цаг гэхэд ажилдаа гарсан байдаг. Хол гэртэй, ойр гэртэй хүмүүс ч бий. Манайх ажилчдын унаатай болохоор амар байдаг. Жолооч ирээд биднийг авдаг. Шөнийн 2-3 цагт ажилчдаа цуглуулдаг болохоор жолооч нар маань л хэцүү байдаг байх. Бид хүний хөл хөдөлгөөн эхлэхээс өмнө ажлаа хийх ёстой. Гэхдээ цас бороо их орсон үед амждаггүй. Одоогоор Нисэхийн тойргоос Шувуун фабрик, Өлзийт хороолол хүртэл цэвэрлэдэг. Энэ хэсэг их бохир. Ялангуяа зун, хаврын улиралд барилгын ажил эхлэхээр том машинууд хайрга элс их асгадаг. Тэр үед хэцүү байдаг. Одоо удахгүй дулаарлаа даа! Дээрээс нь барилга, ахуйн хог ачсан машинууд байнга бүтээлэггүй явдгаас зам дагуу хог их хаягддаг.

Урам өгдөг хүмүүс гоё

Би ийм ажил хийж байгаадаа маш их баяртай байдаг. Энэ ажил байхгүй бол бидний амьдрал хэцүүднэ. Энийгээ хийж байж л амьдралаа залгуулж байна. Хүмүүсийн хандлага янз янз. Сайхан хүмүүс ч бий. Муухай хүмүүс ч бий. Ихэвчлэн гудамж, зам талбай цэвэрлэдэг болохоор олон хүнтэй таарна. Зам цэвэрлэх үед жолооч нар муухай харьцана. Хүн хүний л ухамсар байх. Жишээ нь: Зарим жолооч “Замаас холд, зайл” гэж муухай муухай үгээр хэлж хөөнө. Зарим нь “Наад хогоо аваад холд” гэх зэргээр дээрэлхүү ханддаг. Энэ нь жаахан тиймхэн, урам хугармаар санагддаг. Үнэндээ тэр хүмүүсийн хаясан хогийг бид түүж цэвэрлээд байгаа юм. Түүнээс би өөрөө хог хаячхаад. түүнийгээ цэвэрлэх гээд замын голд зогсоогүй шүү дээ. Ийм хандлага л хэцүү байдаг даа. Бусдаар бол ч гайгүй ээ. Бусад хүмүүс урмын үгээр их тэтгэдэг. “Та нар мундаг шүү, гоё шүү. Та байхгүй бол бид цэвэрлэж чадахгүй шүү дээ” гэх зэргээр хэлдэг. Ийм үг сонсохоор тэр өдөржингөө сэтгэл дүүрч, ажлаа тултал хийдэг. Хүн ер нь урмын амьтан гэдэг нь үнэн юм байна лээ. Бид урмаар л тэтгэгдэж ажлаа хийдэг дээ. Тэгээд амьдралынхаа төлөө, нийгмээ цэвэр цэмцгэр байлгахын төлөө явж л байна.

-Та бүгдийн тоног төхөөрөмж сайжирсан уу?

-Тоног төхөөрөмж харьцангуй сайжирсан. Өмнө нь 20-30-уулаа нийлээд, цэвэрлэж чаддаггүй байсан бол одоо цас шүүрддэг нэг машинаар 2-3 цагт дуусгах жишээтэй. Техникийн хүч үнэхээр сайхан юм байна лээ. Бидний ажлыг их хөнгөвчилж байгаа.

Цас орохыг урьдчилаад мэддэг болсон

Бид agaar.mn саитаар нэвтрээд. цас хэзээ хаана орохыг урьдчилаад мэддэг болсон. Өмнө нь тэгдэггүй байлаа. Одоо утсаа ашиглаад, хаана хэдэн цагийн үед хэр их цас орохыг мэдчихээр шатахуун, тос, давс, хайлуулагч бодис зэрэг ажлын багаж хэрэгслээ бэлдээд, яарч тэвдэх шаардлагагүй бэлэн байдалд байдаг.

Цалин өндөр болохоор ажил хийхэд урамтай байдаг

-Та бүхний цалин нэмэгдсэн шүү дээ. Цалин нэмэгдэхээр амьдралд яаж нөлөөлж байна?

-Өө, тэгэлгүй яах вэ? Цалин нэмэгдсэнд баяртай байгаа. Өмнө нь бид сая гаруй төгрөг авдаг байлаа. Авсан цалин маань зээлд яваад л дуусчихдаг. Одоо бидний цалин 3.5 сая төгрөг болсон. Үнэхээр сайхан байна. Өмнө нь 30 хоногт сая төгрөг авдаг байсан. Одоо 15 хоноод, сая төгрөг авахаар ялгаа их гарна. Өмнө нь авсан цалин маань тэр чигтээ зээлд татагддаг байсан. Одоо бол хуримтлал үүсгэдэг болсон /Инээв/. 15 хоноод буусан цалингаасаа 100 мянган төгрөг хуримтлуулахаар их дэмтэй юм байна лээ. Бидний цалинг нэмсэн хотын удирдлагууддаа баярлалаа.

Бидний цалин нэмэгдээд, 8 сар болж байна. Үүнээс хойш залуучууд ажилд их орох болсон. Өмнө нь цалин бага байхад ажиллах хүн ч олддоггүй байлаа. Одоо хөдөөнөөс хүмүүс их ирж ажиллаж байна.

-Өглөөнөөс орой болтол гадаа удаан зогсохоор ханиад томуу их хүрдэг үү?

-Даарах үе байдаг. Гэхдээ гайгүй ээ. Дандаа хөдөлгөөнтэй байдаг болохоор ханиад томуу хүрээд байдаггүй. Би энд ажилласнаас хойш огт ханиад хүрээгүй. Ковидын үед бид гадаа ажиллаж байсан ч ковид хүрээгүй шүү дээ /Инээв/.

-Бидэнд цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.

-Баярлалаа. Баяртай.

- Шинэ
- Хандалттай