horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

16-р сургуулийн сурагчид халаалтгүй ангид гадуур хувцастайгаа хичээллэж байна

post-img

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 1-р улирлын амралтаа эдлээд, өнгөрсөн долоо хоногт /2025.01.27/ хичээлдээ орсон. Хичээл ортол нийслэлийн 16-р сургуулийн халаалт тасарсан байжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл сурагчид халаалтгүй, хүйтэн ангид хичээллэж байна. Тус сургуульд 1-12-р ангийн 2800 хүүхэд суралцдаг. Эдгээр хүүхэд болон багш ажилчдын эрх ашиг энд зөрчигджээ. Тэд халаалтгүй ангид даарч хөрсний улмаас гадуур хувцастайгаа хичээллэхээс өөр сонголтгүй болсон байна. Гадуур хувцастай хичээллэхэд тухгүй, хүндрэлтэй байгааг сурагчид хэлж байлаа.

Халаалтгүй ангид хичээллэх хэцүү байна

11-р ангийн сурагч: Анги маш хүйтэн байна. Аргагүйн эрхэнд гадуур хувцастайгаа сууж байна. Гар, хөл их даардаг. Яг одоо үндэсний бичгийн хичээл орж байна. Гар даараад бичиж чадахгүй байна. Дэвтэр дээгүүр маань шоргоолж гүйсэн юм шиг, бичиг маань муухай харагдаж байна. Бид сурах эрхтэй. Гэтэл сурах эрхийг минь зөрчиж байгаад харамсалтай байна.

Бидний сурах эрх зөрчигдөж байна

11-р ангийн сурагч: Манай анги 51 хүүхэдтэй. Өнөөдөр 40 хүүхэд ирээгүй. Цаашид ийм байдлаар хичээл орвол үнэхээр хүндрэлтэй байна. Наран талдаа цонхтой ангиуд арай дулаахан, манай ангид Нар тусдаггүй болохоор маш хүйтэн. Зарим анги тень залгасан.

Гар, хөл их даарч ханиад хүрч байна

10-р ангийн сурагч: Маш хүйтэн байна. Өмнө нь паарны хажууд суугаад дулаацдаг байсан бол одоо ямар ч халаалт байхгүй. Манай ангийн зарим хүүхэд ханиад хүрээд, хичээлдээ ирээгүй. 34 хүүхдээс 10 гаруй хүүхэд л ирсэн. Бараг 20 хүүхэд хичээлдээ ирээгүй байна.

Хүүхдүүд даарч хичээлдээ ирэхээ больсон

Хүйтэн ангид, гадуур хувцастай хичээллэхэд хүндрэлтэй байгаа талаар сурагчид байр сууриа ийн илэрхийлэв.

Тус сургууль 17 цагаас хойш хичээллэхгүй байгаа аж. Учир нь бүрий тасрахаар халаалтгүй ангид хичээллэх нь хүндрэлтэй. Тиймээс сүүлийн цагийн хичээлүүдийг цахимд шилжүүлжээ.

Тус сургуулийн халаалтыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх тавдугаар төв холбодог гэж сургуулийн захирал Ш.Лхагва тайлбарлав. Тэрээр “Тус төвтэй холбогдохоор халаалт очиж байгаа гэдгээс өөр хариу өгдөггүй. Утсаа ч авдаггүй. Бид зөндөө холбогдсон. Одоо хэзээ халаалт ирэх нь тодорхойгүй. Хахир өвлийн хүйтэнд яахаа мэдэхээ байж байна” гэв.

Бид Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх тавдугаар төвийн инженерээс 16 дугаар сургуульп яагаад халаалт өгөхгүй байгааг тодруулахад “Гэмтэл саатал гарсан зүйл байхгүй. Би өөрөө хагас сайн өдөр 14:00 цаг хүртэл дулааны тохиргоо хийсэн. Зарим айл өрх, аж ахуйн нэгжийн слесарь дур мэдэн, насос тавьдаг. Үүнээс болоод тус сургуульд очих ёстой халаалт бүрэн хэмжээгээрээ очихгүй байна. Бид өөрсдөө халаалтыг хэвийн болгохоор ажиллаж байна. Удахгүй зүгээр болно” гэсэн хариу өгсөн юм.

0/1000