horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Г.Ууганцэцэг: Монгол Улсад угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан

post-img

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт утааны сонсгол Төрийн ордонд болж буй.

Энэ үеэр сонсголд оролцсон хүний их эмч, анагаах ухааны доктор Г.Ууганцэцэг угаартаж нас барсан хүмүүсийн тоог буруу хэлж байгаад бухимдлаа. Тэрээр утааны эсрэг сонсголоос ард иргэд хожих ёстой. Өнөөдрийн сонсгол ямар ч үр дүнгүй байна. Шийдлээ ярь төлөвлөгөөгөө танилцуул гэхээр шийдэл танилцуулсангүй. Нүүрсчид нүүрсээ хоргүй байсан гэж магтаад, эрүүл мэндийн шинжээч нь 2009-2025 он хүртэл 163 хүн угаартаж нас барсан гэж буруу мэдээллээ. Ингэж болохгүй энэ худлаа тоо. Бид мэдэж байгаа. Би өнгөрсөн жил шүүхийн шинжилгээний статистикийн бүх дүн шинжилгээ дээр суусан. 2017-2025 оны нэгдүгээр сар хүртэл Монгол Улсад угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан. 2017 онд 74 хүн, нас барсан байна. Ингээд 2018 он буюу сайжруулсан шахмал түлш хэрэглэснээс хойш 720 хүн нас барсан. Гэтэл улс үндэстний өмнө 163 хүн нас барсан гэж хэлж байхаасаа ичээч ээ. Энэ бодит тоо шүү. Энэ тооны өмнө би хариуцлага хүлээнэ. Харин угаарын хийн хордлогоор 720 хүн нас барсанд хэн хариуцлага хүлээх вэ? Төр шахмал түлш үйлдвэрлэсэн бол хариуцлага хүлээх ёстой. Бүх хүн нэг агаараар амьсгалж байгаа. Бид агааргүй бол 2 минут ч амьдарч чадахгүй. Гэтэл энэ агаар маань өдрөөс өдөрт хортой байгаад байна” гэж мэдэгдлээ.

0/1000