horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Булганы Баян-Агт сумын нутагт 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгджээ

post-img

Булган аймгийн Баян-Агт сумын нутагт өчигдөр /2025.02.03/ 11:32 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөсөн байна.

Газар хөдлөлт тус аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км, Хөвсгөл аймгийн Рашаант сумын төвөөс зүүн зүгт 26 км, Архангай аймгийн Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 44 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.

Өнгөрсөн оны сүүл буюу 12 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумын төвөөс 19 км зайд 3.5 магнитудын газар хөдлөлт бүртгэгдэж байсан билээ.

0/1000