horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

БГД-т бүртгэгдсэн менингококкын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

post-img

Нэгдүгээр сарын 31-ний өдөр Баянгол дүүрэгт менингококкийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл тус сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ. Менингококкын халдварын вакциныг масст болон сайн дураар хийхгүй. Зөвхөн голомтод хийнэ гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Тиймээс ирэх долоо хоногт 2000 тун вакциныг хавьтлууд болон эрсдэлтэй хүрээллийнхэнд хийх аж.

Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.

Илрэх шинж тэмдэг:

  • Гэнэт өндөр халуурах
  • Бөөлжих
  • Ядарч сульдах
  • Хурц гэрэл, дуу чимээнд эгдүүцэх
  • Цусархаг тууралт гарах
  • Толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх
  • Хоолонд дургүй болох

Урьдчилан сэргийлэх аргууд:

  • Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг эмчлэх
  • Өглөө бүр нүүр гараа угааж, сармис, нимбэг, чацарганын шүүс хэрэглэх
  • Өвдөхөөс сэргийлж, өрөөг агааржуулах
  • Өдөр бүр гараа тогтмол угаах
  • Дархлаа дэмжих витаминтай хоол хүнс хэрэглэх
  • Улиралдаа тохируулан дулаан хувцаслах
  • Маск зүүж, гараа тогтмол халдваргүйжүүлэх
0/1000