horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

15 настай охин согтуурсан үедээ найз хөвгүүнээ хөнөөсөн хэрэг гарчээ

post-img

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах явдал гарсаар байна. Тухайлбал согтуурсан залуус гудамжинд яваа иргэнийг хутгалж гэмтээсэн бол энэ удаа мөн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн амралтын өдөр буюу хоёрдугаар сарын 02-ны /2025.02.02/ өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт 15 настай охин 16 настай найз хөвгүүнээ хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан байна. Өдгөө уг хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа аж. 

Иймд эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, ойлголцож байхыг санууллаа.

0/1000