horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Дуудлагын жолооч гэх этгээд согтуу хүний машиныг дээрэмджээ

post-img

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт машинаа дээрэмдүүлсэн тухай дуудлага 1 дүгээр сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хохирогч согтуу байсан тул дуудлагын жолооч дуудсан аж. Уг дуудлагаар ирсэн 20 орчим насны залуу машины эзний нүд рүү нулимс асгаруулагч цацаад, машинаас нь чирч буулган, “Приус-20” маркийн машиныг нь дээрэмдсэн байна.

Гэм буруутай байж болзошгүй этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй аж.

0/1000