horoscope
horoscope
horoscope
userГ. Насанбаатар

Б.Билгүүн бүх оддын тоглолтоос нэрээ татаж буйгаа мэдэгдлээ

post-img

Сагсан бөмбөгийн дээд лигийн “БҮХ ОДОД-2025” ирэх амралтын өдөр болно. Бүх оддын тоглолтод үзэгч, сонирхогчдын дэмжлэгээр хамгийн өндөр санал авсан 28 тоглогч ордог. Энэ удаа О.Эрдэнэцогт, А.Азбаяр, Т.Ууганбаяр, Т.Санчир, Н.Ганбаатар, Б.Билгүүн, Э.Саруул-Эрдэнэ зэрэг тоглогчид хамгийн өндөр санал авсан. Ингээд өнөөдөр багийн ахлагч нар өөрсдийн багийн тоглогчдыг сонгох байсан юм. Тэгвэл “Broncos Хүлэгүүд” багийн тоглогч Б.Билгүүн бүх оддын тоглолтоос өөрийн хүсэлтээр нэрээ татаж буйгаа мэдэгдлээ.

Тэрээр “Сагсан бөмбөгийн дээд лигийн БҮХ ОДОД – 2025 намайг дэмжиж санал өгсөн та бүхэнд баярлалаа. Миний хувьд энэ жил бүх оддын тоглолтод сонгогдох хэмжээний тоглолт үр дүнг хараахан үзүүлж чадаагүй мөн бага зэрэг бэртлийн асуудалтай байгаа тул өөрийн хүсэлтээр нэрээ татаж байна аа. МСБХ болон Лиг зохион байгуулагчид маань хүсэлтийг минь хүлээн авна гэж найдаж байна” хэмээн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.

Монголын сагсан бөмбөгийн дээд лигт хамгийн олон “Бүх Одод” болсон тоглогчдыг Т. Санчир, Б. Билгүүн, Д. Дэлгэрням тэргүүлдэг юм.

0/1000