horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userМ.Тэнүүн

Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг “Пфайзер” компаниас худалдаж авна

post-img

Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцоог гаргаж, шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Засгийн газар даалгалаа. 2024 оны 12 дугаар сараас энэ оны 2 дугаар сарын хооронд улсын хэмжээнд 8 хүүхдээс менингококкт халдварын сэжиг илэрч, 3 нь  батлагдаж, 1 нь нас барсан байна. Ойрын хавьтлын 347 хүнийг хими сэргийлэлтэд 24 цагт багтаан хамруулж, хамар залгиурын үзлэг хийсэн. Хамар залгиурын үрэвсэлтэй 45 хүнийг илрүүлж, эрүүлжүүлсэн бол 78 хүнээс сорьц авч шинжлэхэд эрсдэлгүй гэж гарсан байна.

Менингококкт халдварын вакцин нь товлолын дархлаажуулалтад ордоггүй. 1994 оноос таван удаа нэмэлт дархлаажуулалт, 2001 оноос сайн дурын дархлаажуулалт хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалтад 2-18 насны хүүхдийн 90-96 хувийг нь хамруулсан байна. Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг “Пфайзер” компаниас худалдан авахаар манай улс хэлэлцээ хийж байна.

Менингококкт халдвар нь дөрвөн төрлийн нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. 38-42 хэм хүртэл гэнэт өндөр халуурах, халууны эмэнд буухгүй байх, богино хугацаанд дахин өндөр халуурах, бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, уур уцаартай хэт цочимхой эсвэл ноомой болох, царай цонхийх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Цусархаг тууралт нь өвчин эхэлснээс хойш 12 цагийн дотор гарна. Хэрэв өвчин хүнд явцтай байвал үхжилт, тууралт 4-6 цагийн дотор гардаг. Маш богино хугацаанд хүндэрч, эндэгдэлд хүргэдэг байна.

0/1000