1. Тендерийн ерөнхий мэдээлэл.
Тендерийн нэр: “Шунхлай Холдинг Төв Оффис” төсөл барилгын ашиглалттай дээвэр дээр хийгдэх гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийн ажил.
Тендерийн дугаар: ШГТО-203/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02 сарын 14-ний 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 02 сарын 28-ны 15:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
“Шунхлай Групп Төв Оффис” төсөл хэрэгжиж байгаа ба уг төслийн хүрээнд “Ашиглалттай дээвэр дээр хийгдэх гадна талбайн ногоон байгууламж, тохижилтын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.
Үүнд дараах ажил орно:
- Батлагдсан эскиз зураг төсөлд үндэслэн ажлын зураг төслийг өндөржилт, инженерийн хангамж гэх зэрэг ажлын зураг төслүүдтэй уялдуулан боловсруулах.
- Зургийн дагуу тохижилт, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэх. Үүнд:
- Ус тусгаарлалт, өндөржилт гарган талбай бэлтгэх,
- Таримал мод, бут сөөг, зүлэгжүүлэлт, тохижилтын ажил,
- Усан оргилуур, хүрхрээ, гоёлын чулуу суурилуулах,
- Талбайн гэрэлтүүлэг, бусад шугам сүлжээний ажил,
- Зам, талбайн ажил,
- Бусад эскизэд орсон ажил.
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Барилгын ажлын ЗТ-2.1, ЗТ-8.1, БА-2.1, БА-6.1, БА-6.3 тусгай зөвшөөрөлтэй байх.
- Ажлыг гүйцэтгэх хүн хүч болон санхүүгийн чадамжтай байх, түүнийгээ нотлох
- Урьд өмнө нь энэ чиглэлийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 02 сарын 14-ний 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна.
Тендерийг 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
ХУД-ийн 19-р хороо, Ээрмэлийн гудамж 28-1 барилгын талбайд
Төслийн админ О.Амарболд, утас: 91066789 и-мэйл: amarbold.o@sdec.mn