МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд FIFA буюу Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос онлайн аудит хийж байгаатай холбоотойгоор санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийхгүй байна. Онлайн аудитын шалгалт энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд ажлын 7-8 хоног үргэлжлэх юм.
Энэ талаар FIFA-гаас ирүүлсэн албан бичигт “FIFA нь BDO аудитын компанийг (өмнөх жилийнхтэй ижил) аудитын шалгалт хийлгэхээр томилсон. 2025 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн 7-8 ажлын өдрийн хугацаанд уг шалгалтыг явуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйл явц нь харилцан ойлголцлын үндсэн дээр явагдах бөгөөд та бүхэнд шаардлагатай тайлбар гаргах боломж олгоно гэдгийг онцлон тэмдэглэж байна” гэжээ.