horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Цагдаагийн алба хаагчийг “lexus 570” загварын машинтай жолооч мөргөжээ

post-img

Цагдаагийн байгууллагад өнөөдөр /2025.02.13/ 10.00 цагийн үед ХУД-ийн 19-р хороо Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу шалгахад “Lеxus 570” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47н эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон. Алба хаагчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

0/1000