Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“The MongolZ” багийн оролцох дараагийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
- 2025/02/14
- •
- 25 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

<p>$1,000,000 шагналын сантай IEM Katowice тэмцээний хагас шигшээд The Mongolz баг “Team Vitality”-д 2-0 ээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн. Ингэснээр тэд уг тэмцээний шагналт байранд орж 80,000 ам.долларын шагнал хүртсэн юм. Тэгвэл тэдний дараагийн CS2-ын “PGL Cluj-Napoca 2025” тэмцээн өнөөдөр эхэлнэ. Тус тэмцээн Румын улсын Клаж-Напока болон Бухарест хотуудад болох аж.</p>
<blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow">
<p>“The MongolZ” багийн эхний тоглолт 22:00 цагаас Хойд Америкийн “Complexity” багийн эсрэг хийнэ.</p>
</blockquote>
<p>Энэ тэмцээнд “The MongolZ” багийнхнийг аварга авна гэсэн өндөр хүлээлт буй. Учир нь дэлхийн аварга “Natus Vincere”, “Spirit”, “Vitality” болон “G2”, “Liquid”, “FURIA”, “GamerLegion” зэрэг багууд оролцохгүй. Харин “FaZe Clan”, “MOUZ” зэрэг томчууд тоглох юм.</p>
<p>Тэмцээний хэсгийн шатанд хамгийн түрүүлж гурав хожсон найман баг плэй-офф шатанд шалгарна. Финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар зохиогдоно.</p>
- Шинэ
- Хандалттай