horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

9 настай охиныг 56 настай эрэгтэй хүчиндэхийг завджээ

post-img
<p>9 настай охиныг 56 настай эрэгтэй хүчиндэхийг завдсан хэрэг манай улсын нэгэн аймагт гарчээ. Уг эрэгтэй тухайн охинд хүч хэрэглэн, бэлгийн харьцаанд орохыг завдаад, баригдсан юм байна. Энэ хэрэг 2024 оны дөрөвдүгээр сард гарсан байна. Уг хэргийн улмаас охины биед хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх шинжилгээний дүгнэлтээр тогтоогджээ.</p> <p>Уг эрэгтэй бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй. Эхнэр, хүүхэдтэйгээ хамт амьдардаг. 17 жилийн өмнө бусдын эд хөрөнгө хулгайлах хэрэг үйлдэж, 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байжээ.</p> <blockquote class="wp-block-quote is-layout-flow wp-block-quote-is-layout-flow"> <p>Иймд прокурорын байгууллага түүнийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хавтаст хэргийг шүүхэд хүргүүлсэн байна.</p> </blockquote> <p>Шүүх тус этгээдэд 12 жил 1 сар хорих ял оноосон байна.</p>
0/1000