Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: Хоёрдугаар сарын 15,19-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15,19-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -25…-30 градус, бусад хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -5… -10 градус хүйтэн байна.

Харин хоёрдугаар сарын 15-нд Хэнтийн уулархаг нутгаар,
Хоёрдугаар сарын 17-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор,
Хоёрдугаар сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
Хоёрдугаар сарын 19 -нд баруун, төв, зүүн, аймгуудын нутгийн зарим газраар,
Хоёрдугаар сарын 20-нд Халх голын сав газраар ялимгүй цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.