horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Э.Оюунболд: Үнэн ялна аа! Хүлээж байгаарай, миний нутгийн ард түмэн

post-img

Улсын арслан Э.Оюунболд өнгөрсөн амралтын өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан уулын хишиг барилдааныг үзсэн байна. Энэ үеэр тэр хэвлэлд ярилцлага өгчээ. Э.Оюунболд “Нутгийн ард түмэн маань олон жил хэл аманд өртөж, хэлмэгдэн, нүдүүлж явахад урам өгч, дэмжиж ирсэн. Энэ бүгдийг хуй салхи дайраад өнгөрсөн юм шиг сайхан мэдрэмж төрж байна. Нутгийн зон олныхоо дэмжлэгээр энэ хэл амийг давж байна. Ер нь үнэн шударга зүйл ялах цаг ирэх байх. Би тэр өдрийг маш их хүлээж байна. “Үнэн” гэж нэг юмыг ялуулмаар байна. Би энэ үгийг бахархалтайгаар, албаар хэлмээр санагдаж байна. “Үнэн” гэж нэг зүйл ялна. Тэрийг хүлээж байгаарай, миний нутгийн ард түмэн” хэмээн ярьжээ.

Э.Оюунболд 2019 оны Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн ч сэргээш илэрч, улмаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо түүний аварга цолыг хурааж, барилдах эрхийг хассан юм.

Тэгвэл улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх ирэх тавдугаар сард сэргэх аж. Ингэснээр энэ зуны улсын баяр наадамд тэрээр 5 жилийн дараа зодоглох юм. Харин үүнээс өмнө могой жилийн Цагаан сарын барилдаанаар улсын арслан Э.Оюунболдыг харах хүсэлтэй бөх сонирхогч, үзэгч түмэн олон байгаа аж.

0/1000