- Тендерийн ерөнхий мэдээлэл
Тендерийн нэр:
“Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын Дотор халаалт, ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажил
Тендерийн дугаар: APUDE-08/2025
Тендерийн материал олгох хугацаа: 2025 оны 02-р сарын 20-ний 17:00 цаг.
Тендер хүлээж авах хугацаа: 2025 оны 03-р сарын 05-ний 17:00 цаг.
Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:
ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн барилгыг шинэчлэн “Апу Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд тус барилгын Дотор халаалт, ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна. Тус барилга 108,1х39,96х18,9м гэсэн хэмжээтэй 4-н давхар метал хийцтэй үйлдвэр, оффисын барилга.
Апу Дэйри Сүүний үйлдвэрийн барилгын ажил:
- Үндсэн өргөтгөлийн барилга болон Сав баглаа боодлын агуулахын Дотор халаалт, ус хангамж, ариутгах татуургын систем угсралтын ажлыг гүйцэтгэх Энэхүү ажлыг “Сүүний үйлдвэрийн өргөтгөл”-ийн барилга мөн “Сав баглаа боодлын агуулах”-ын ЦБУ болон халаалтын батлагдсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ.
- Нийт материал тоног төхөөрөмж, систем угсрах, тоноглолуудыг төслийн үе шаттай зохицуулан угсрах тул тухайн үед үнийн саналд орох өөрчлөлтийг хүлээж авахгүй. Тиймээс материалыг худалдан авсан байх шаардлагатай
- Ажил гүйцэтгэх үедээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, норм, стандарт, аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллана.
Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ.
Мөрдөж ажиллах норм дүрэм стандартууд:
- “Ариутгах татуурга, Гадна сүлжээ ба байгууламж” БНбД 41-01-14
- “Дотор сантехникийн ажил” БНбД 3.05.01-88
- “Ус хангамж, ариутгах татуурга” БНбД 40-05-16
- “Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиололын хэрэгсэл БНбД 21-04-05
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. I хэсэг. Ерөнхий шаардлага” БНбД 12.03.04
- “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12.04.06
- “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөр хамгааллын үлгэрчилсэн заавар” БД 12-101-05 “Апу Дэйри” ХХК
- Дээр дурдаагүй шаардлагатай бусад хууль норм, дүрэм, бичиг баримтууд
2. Оролцогчдод тавигдах шаардлага.
- Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
- Оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА-6.1 болон БА-6.2 тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2026 оныг дуустал хүчинтэй байна.
- Оролцогч байгууллага нь эрх зүйн маргаангүй байх.
- Ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж дуусгах санхүүгийн чадамжтай ААН байна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2025 оны 02 сарын 20-ны 17.00 цагийн дотор тендерт орохоор бүртгүүлнэ.
Тендерийг 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 17.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийг Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.
Тендерийн танилцуулгыг энд дарж авна уу.
ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 33/05, АПУ Дэйри ХХК-ий байр
Төслийн бичиг хэргийн ажилтан А.Гэрэлтуяа, утас: 99003335,
И-мэйл: gereltuyaa.a@apu.mn