horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Л.Энх-Амгалан: Иргэдийг бухимдуулж, тулгаж шийдвэр гаргасандаа уучлал хүсье

post-img

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баярын амралттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ жил шинийн 1-гүй Цагаан сар тохиож байгаа. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд шинийн 1, 2, 3 амралтын өдөр байна гэж заасан байдаг. Тиймээс энэ жил хагас, бүтэн сайнд амраад даваа гарагт ажилдаа орох нөхцөл байдал үүссэн. Иргэдээс Цагаан сараа тэмдэглэх зайлшгүй шаардлага үүссэн гэх олон санал гарсан учир бид хувилбар судалж үзсэн. Баяр нь амралтын өдөр таарчихвал нааш цааш хөдөлгөх эрх Засгийн газарт байсан ч Хөдөлмөрийн тухай хуулиар энэ эрх байхгүй болсон.

Тиймээс бид хэрхэх талаар тайлбар авахаар Улсын дээд шүүх рүү бичиг явуулаад цаг алдсан. Гэвч хариу ирээгүй. Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн учир пүрэв гаргаас ажил эхэлнэ гэсэн шийдвэрийг өнөөдөр Засгийн газар гаргасан. Гэхдээ энэ нь төрийн байгууллагуудад хамаатай. Хувийн хэвшлийнхэнд ажиллагсдаа амраахыг уриалж байгаа. Гэхдээ 2025 ондоо багтаж, гурван өдрөө нөхөж ажиллах зохицуулалт хийсэн. Хугацаа тулгаж шийдвэр гаргасандаа уучлал гуйх ёстой. Ард иргэдийг бухимдуулж, хүмүүс баяраа урьдчилан төлөвлөх ёстой ч цаг алдсан тал бий. Яагаад цаг алдсан бэ гэхээр сарын өмнө би тодорхой мэдээлэл хийсэн. Цагаан сар, наадмаар урт амардаг хуулийн зохицуулалтыг өргөн барина гэдгээ хэлсэн. Энэ асуудал хаврын чуулган завсарлахаас өмнө шийдэгдэх юм бол бид энэ жилээс урт хугацаанд амрах эрх зүйн орчин бүрдэнэ гэдэг тайлбарыг би хийсэн. Гэвч УИХ-ын чуулган тарчихсан учир хууль баталж чадаагүй. Одоо хаврын чуулган эхэлмэгц, энэ жилийн наадам, ирэх жилийн Цагаан сараас эхлээд энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай болно. Иргэдээс хүсэлт ирсэн учир бид иргэдийн хүсэлтийг хүндэтгэж үзэх ёстой” гэв.

0/1000