horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Цахим хэрэглээний мацаг барья

post-img

Цахим ертөнц дэх зах хязгааргүй мэдээлэл дунд бид амьдарч байна. Тэр дундаа хэн нэгний Instagram Stories, Facebook постонд автаж өөрийгөө бусадтай харьцуулах, сэтгэлээр унах явдал олон хүнд тохиолдож байсан нь лавтай. Ялангуяа өсвөр үеийхэн болон ЕБС-ийн сурагчид олны танил хүмүүсийн даган дуурайхдаа өөрийгөө хэрхэн яаж тийм болгох вэ гэдэгт анхаарч, гоё сайхан ганган зүйлийн араас хөөх, өөртөө үл таалагдах мэдрэмжүүдийг авдаг.

Гэр орондоо эсвэл амьдралын хэв маягтаа “цэвэрлэгээ” хийдэг шиг цахим хэрэглээндээ хязгаар тавьж, “мацаг барих” арга бий гэдгийг санаарай. Хүн өдөрт дунджаар 3 цаг орчим утсаа оролддог гэсэн олон улсын судалгаа байдаг. Энэ бол зөвхөн утсанд зориулж буй цаг хугацаа юм. Үүн дээр зурагт, Netflix зэргээр кино шоу үздэг гэвэл 24 цагийн ихэнхийг дэлгэц ширтэж өнгөрүүлдэг аж.

Тиймээс цахим мацаг барих дараах алхмыг туршаад үзээрэй

Та эхлээд утсаа дэмий ухалгүйгээр өдрөө өнгөрүүлээд үзээрэй. Ингэхдээ төлөвлөгөө боловсруулж утас ухахын оронд юу хийж болох тухай жагсаалт гаргаж хобби, шинээр хийх зүйлсийг санаачлаарай. Мэдээж энэ нь амаргүй. Утсаа оролдмоор, хармаар санагдсан ч тэрхүү хэсэг зуурын хүслээ удирдаж сурах нь зөв.

Ингээд 7-14 хоног олон нийтийн сүлжээ болох Facebook Instagram хаягаа шагайхгүйгээр үүний оронд спортоор хичээллэх, шинэ хүрээлэлтэй болох, ууланд алхах, шинэ хэл сурах гээд утсанд үрэх цаг хугацаагаа үнэ цэнтэй болгоорой.

Тэгж чадваас 30 хоногийн мацаг барьж, хэрэггүй зүйлийг хаяж чадна. Гэхдээ шууд мацаг барихад хэцүү ч өргөн хэрэглээний мэдээлэл авах, дамжуулах технологийг үлдээж, цаг их зарцуулдаг технолигиудыг хасаж үзээрэй. Жишээлбэл Facebook дэх олон найзуудаа хасаж, танихгүй мэдэхгүй хүнээ unfollow хийх нь жинхэнэ “их цэвэрлэгээ” болж чадна.

Мөн цахим мацгийн талаар Кал Ньюпортын Дижитал минимализм” номон дээр ч тодорхой жагсаалтууд бий. Тиймээс та сонирхож үзээрэй.

0/1000