horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

ОУИМ Б.Мишээл “Веронагийн цом”-д түрүүлэв

post-img

Италийн Верона хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд 100 буудалт даамын “Веронагийн цом”-ын тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү цомын тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын их мастер Б.Мишээл түрүүллээ. Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлж “Веронагийн цом”-ын эзнээр шалгарсан байна.

29 дэх удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлджээ.  Б.Мишээл нь 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусь улсад болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байв.

0/1000