Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
ХСҮТ-ийн туяа эмчилгээний аппарат эвдэрч, өвчтөнүүдийн эмчилгээ завсарджээ
- 2025/03/13

- 19 өдрийн өмнө

- 4 мин уншина

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хавдартай өвчтөн нэмэгдэх болсон. Хавдартай өвчтөнүүдийн дийлэнх нь туяа эмчилгээнд орох шаардлагатай байдаг. Туяа эмчилгээг улсын хэмжээнд хийдэг ганцхан газар нь Хавдар судлалын үндэсний төв. Гэтэл тус төвийн нэг аппарат эвдэрч, өвчтөнүүдийн эмчилгээ завсардан, урт дараалал үүсэж эхэлжээ.

Энэ талаар бид сурвалжилга бэлдэхээр ХСҮТ-ийг зорив. 12 цагийн байдлаар эмнэлгийн хүлээн авах хэсэгт ачаалал их байв. Өдөр болгон ийм байдаг гэнэ. Ихэвчлэн ахмад настай хүмүүс үзлэгийн цаг авахаар дугаарлаж харагдана. Туяа эмчилгээний тасагт очиход, үзлэгт орох гэж буй хүмүүс хүлээгээд сууж байв.

Тэдний дунд байсан нэгэн эмэгтэй ийнхүү ярив. “Би хамар, залгиурын хорт хавдартай хоёр жил тэмцэж байна. Туяа эмчилгээнд орохын тулд гурван сар хүлээсэн. Хүлээж хүлээж орсны дараа аппарат нь эвдэрчихсэн. Засах гэж 10-14 хоног болно. Ингэхээр хүнд өвчтэй хүмүүсийн эмчилгээ завсардаж, үр дүнгүй болох эрсдэлтэй. Туяа эмчилгээнд өдөрт 120-180 хүн ордог. Тэдний дийлэнх нь ахмадууд. Ер нь цаашид эмнэлэг гэхээс илүү туяаны аппаратын тоог нэмэх нь чухал” гэв.

Өөр нэгэн өвчтөн “Удаан хүлээлгэж байна. Туяа эмчилгээний 3 аппаратын 1 нь эвдэрчихсэн гэсэн. Хүлээгээд л байж байна. Би Дархан-Уул аймгаас ирсэн. Гэтэл Дарханаас ирсэн 4 хүн байна. Миний бодлоор Дархан, Эрдэнэт зэрэг хотын туяа эмчилгээний аппаратыг нэмэх ёстой юм шиг санагддаг. Зөвхөн туяа эмчилгээнд орох гэж орон нутгаас маш олон хүн ирж байна. Орон нутагт туяа эмчилгээний аппараттай болчихвол ачаалал эрс буурч, иргэд хол зам туулан, хотод ирэх шаардлагагүй болно” гэв.

Энэ асуудлыг ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн эрхлэгч, доктор М.Минжмаагаас тодрууллаа.

-Танайд ашигладаг туяа эмчилгээний аппарат эвдэрсэн гэнэ. Хэдэн оноос хойш ашиглаж байсан аппарат яагаад эвдэрсэн бэ?

Хавдар судлалын үндэсний төв туяа эмчилгээний 3 шугаман хурдасгуур аппаратаар хавдартай өвчтөнүүдэд эмчилгээ хийдэг. Манай 3 хурдасгуурын 2-ыг нь 2019 онд суурилуулсан. 1 нь 2024 оны 6-р сараас хойш ашиглагдаж буй шинэ аппарат. 2019 онд суурилуулсан 2 аппаратын 1 нь эвдэрсэн. 3 дугаар сарын 11-ны 17 цагийн үед эвдэрч, алдаа заасан. Тухайн өдөр уг аппаратаар эмчилгээ хийлгэж байсан 60 хүний 21-д нь эмчилгээ хийж чадаагүй. Зарим хүний эмчилгээ 1-2 өдөр завсардсан. Сэлбэг гадагшаа захисан. Энэ долоо хоногтоо ирнэ. Гадаадын инженерүүд ирэх долоо хоногт ирж, өөрсдөө засна. Ер нь хоёр долоо хоногийн хугацаа орох болов уу гэсэн урьдчилсан хугацааг засварын компани хэлсэн.

-Үнийн хувьд хэдэн төгрөгөөр засуулах бол?

Энэ засварыг аппарат нийлүүлсэн компани бүрэн хариуцаж байгаа. Анх гэрээ хийхдээ засвар, үйлчилгээний үнийг нийтэд нь төлчихсөн. Энэ удаа засварын компани өөрсдөө бүх зардлаа даагаад, эвдэрсэн аппаратыг засах гэрээтэй.

Туяа аппарат суурилуулахад тусгай барилга байшин шаардлагатай байдаг

-Туяа эмчилгээний нэг аппарат ойролцоогоор ямар үнэтэй байдаг вэ?

Туяа эмчилгээний аппарат зүгээр нэг ЭХО аппарат шиг 4, 5-аар нь зэрэг тавьж байгаад, эмчилгээ хийдэг аппарат биш. Нэг аппарат нь дунджаар 4-5 сая ам.долларын өртөгтэй. Тусгай зориулалтын байр барьж байж суурилуулдаг аппарат. Тэгэхээр энэ аппаратыг бид байгаа хэмжээндээ тааруулаад, 3-ыг суурилуулсан. Зориулалтын барилга байшин барихгүйгээр дахиад суурилуулах ямар ч боломжгүй. Өндөр хэмжээний цацраг гаргадаг, маш хүчтэй аппарат учраас тусгай барилга байшин шаардлагатай байдаг.

Баруун бүсэд туяа эмчилгээний салбар төв байгуулахаар төлөвлөжээ

-Орон нутагт ийм аппарат суурилуулах боломж бий юү? Танай эмнэлэгт туяа эмчилгээ хийлгэхээр орон нутгаас хүн их ирдэг шүү дээ.

Засгийн газар, ЭМЯ, ХСҮТ орон нутагт, хамгийн алслагдсан баруун бүсэд туяа эмчилгээний салбар төв байгуулах стратеги төлөвлөгөөтэй байгаа. Ер нь 2025-2028 он хүртэлх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд баруун бүсийн туяа эмчилгээний төв байгуулахаар тусгасан. Дээрээс нь Хавдар судлалын үндэсний төв-2 дээр туяа эмчилгээний 5 аппарат суурилуулахаар төлөвлөж байна.

-Нийт ачааллын хэдэн хувийг орон нутгийн иргэд эзэлдэг вэ?

Нийт ачааллын 50-60 хувийг орон нутгаас ирсэн иргэд эзэлдэг. Орон нутагт ийм аппарат суурилуулбал, ачаалал буурахаас гадна иргэд орон нутагтаа эмчилгээ хийлгэх боломжтой болно.

- Шинэ
- Хандалттай