Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд өчигдөр өдрийн 12:31:31 цагт газар 4.2 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай time.mn мэдээлсэн. Энэ тухай Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тамгын газрын дарга нараас ОБЕГ тодруулахад “Чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн. Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан, тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд, тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан” хэмээн мэдээлжээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Алаг-Эрдэнэд өчигдөр болсон газар хөдлөлтөөр цэцэрлэгийн хана, цонх цуурчээ
- 2025/03/25
- •
- 7 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай