horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Т.Баярхүү: Хүчтэй цас, шороон шуурга аюултай үзэгдлээс болгоомжлоорой!

post-img

Энэ хаврын тухайд хуурайшилтын зэрэг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд өндөр байгаа. Тиймээс УОК-ын дарга Шадар сайд 21 аймаг нийслэлийн онцгой комиссын бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн хурал зохион байгуулж аймаг орон нутгийн онцгой комиссын байгууллагуудад цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өгчээ.

Он гарснаас хойш 28 гал түймэр бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй буюу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргүүдийн статистик тоо баримтыг аваад үзэхээр 46 орчим хувь нь шалтгаан эзэн холбогдогч нь тодорхой байна. Жишээлбэл хогийн цэгээс, машины яндангаас, айлын янданг ил задгай орхисон үнс нурмаас гэх мэтчилэн шалтгаанаас үүдэлтэй гал гарчээ. Харин 56 орчим хувь нь эзэн холбогдогч тодорхойгүй байна. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.

Энэ талаар УОК-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү:  Түймэрт өртсөн айл өрхүүдэд УОК-оос гэр хүнсний багц, эрүүл мэндийн багц, дулаан хувцас хэрэглэлүүдийг эхний ээлжид хүргэж өгсөн. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гамшигт өртсөн айл өрхүүдэд тодорхой хэмжээний мөнгөн тусламжуудыг үзүүлсэн. Мөн ХХҮЕ-аас тухайн иргэдтэй уулзалт зохион байгуулж үнэлгээ хийгээд цаашид малжуулах чиглэлээр ямар төсөл хөтөлбөрт  хамруулах чиглэлээр судалгааны ажил үргэлжилж байгаа” гэв.

Увс, Завхан, Ховд, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудын цас одоохондоо хайлж дуусаагүй байна. Цастай байгаа газруудаар түймэр арай бага байгаа бол бусад аймаг, сумдуудаар түймрийн эрсдэл маш өндөр байна. Ер нь өдөр ирэх тусам түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Баянхонгор аймгуудад хүчтэй шороон, цасан шуурганы аюултай үзэгдэл, Увс, Завхан аймагт цасан шуурга шуурна. Тэгэхээр өнөө шөнөдөө нийт нутаг дэвсгэрийг хамарсан хүчтэй цасан, шороон шуурганы аюултай үзэгдэл ажиглагдаж, зүүн аймгуудаар хүйтрэх төлөвтэй байна. Тиймээс цаг уур мэргэжлийн байгууллагаас гарч байгаа зөвлөмж сэрэмжлүүлгийг дагаж ажиллахыг анхаарууллаа.  

0/1000