Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын дунд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Гардан тулаан”-ы аварга шалгаруулах тэмцээнийг энэ оны 03 дугаар 27,28-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулж байна.

Тэмцээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, Монголын гардан тулааны холбооны дэд тэргүүн, бригадын генерал Д.Баасандамба, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

Мөн энэ үеэр гардан тулааны ур чадвараараа бусдыгаа манлайлж буй алба хаагчдад спортын зэрэг, данг ахиулж “Батламж” гардуулсан юм.

Энэхүү тэмцээнд нийт 42 байгууллагын 342 алба хаагч өөрсдийн хурд хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байна.
