2025 оны 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг Азийн 4 удаагийн аварга Австралийн шигшээ багтай учраа таарч 21:7 харьцаагаар хожигдлоо. Ийн шигшээ баг энэ удаагийн Азийн аваргын тэмцээнээ өндөрлүүлж байна.
Энэ тоглолтод Э.Дөлгөөн 4 оноо, Г.Дөлгөөн 2 оноо, А.Ананд 1 оноо авлаа.
Манай шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Сингапурын эсрэг хийж 22-10 харьцаагаар хожсон бол сүүлийн тоглолтдоо Хонгконгийн шигшээ багийг 22-8 харьцаагаар буулган авч, хэсгээ тэргүүлж хасагдах шатанд шалгарсан билээ.