horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

3х3 эмэгтэй шигшээ баг Азийн аваргаас мултарлаа

post-img

3х3 сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатанд Монгол Улсын эмэгтэй шигшээ баг Филиппиний багтай таарч 19:15 харьцаагаар хожигдлоо.

Ингэснээр эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хасагдах шатнаас Азийн аварга шалгаруулах тэмцээнээ өндөрлүүллээ.

Филиппиний шигшээ багийн эсрэг О.Хулан 7 оноо, М.Булбул, Б.Ариунцэцэг тус бүр 3 оноо, Э.Нарангоо 2 оноо авав.

Манай шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Тайванийн шигшээ багтай хийж 21:14 харьцаагаар хожсон. Харин сүүлийн тоглолтдоо Тайландын багт 17:11 харьцаагаар хожигдсон. Хэдий ч оноогоор хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд шалгараад байсан юм.

0/1000