horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

МУГТ М.Лхагвагэрэл аваргын төлөө барилдана

post-img

Азийн АШТ-ий сүүлийн өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д аваргын төлөө барилдахаар шалгарлаа.

Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн бөх Динеш Динешийг 5:1-ээр буулгаж авсан юм.

Одоо М.Лхагвагэрэл аваргын төлөө Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий 3 алт, залуучуудын ДАШТ-ий 2 алтан медальт Амир Реза Масоумитай барилдана.

Түүний хувьд 2023 онд Азийн аварга болохдоо хагас шигшээд энэхүү бөхийг 8:6-гаар хожиж байсан билээ.

Түүнчлэн 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн нарыг ялсан бөхчүүд финалд шалгарсан тул манай хоёр бөх хүрэл медалийн төлөө дагаж барилдах эрхтэй болоод байна.

Б.Батбаяр дагах барилдааныг Бахрейний легионер бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Магомедрасул Аслуевын эсрэг хийнэ.

Харин Н.Батбилгүүн хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх, U-23 насны Азийн аварга Нан Каотай барилдах оноолт таараад байна. Медалийн төлөөх барилдаанууд 23 цагаас эхэлнэ.

Гэрэл зургийг Д.Нямбилэг (Монголын спортын сэтгүүлчдийн холбоо)

0/1000