horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ

post-img

БНХАУ-ын Жайшинг хотод 42 км-ын марафон гүйлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Энэ тэмцээнд 18 орны нийт 54 (эрэгтэй 34, эмэгтэй 20) тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөв.

20 дахь удаагийн энэ тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлага дор дөрвөн тамирчин оролцсоноос эмэгтэйчүүдийн ангилалд Г.Хишигсайхан 2:28.56 цагийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэйчүүдээс хамгийн өндөр амжилтыг гавьяат тамирчин Б.Сэр-Од (VI байр) /2:15:13/ үзүүлжээ.

Г.Хишигсайхан марафон гүйлтийн Азийн АШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж буй бөгөөд тэрбээр өнгөрсөн жил алтан медаль хүртэж байсан билээ. Монголын тамирчид тус тэмцээнээс өмнө нь хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн. Тодруулбал МУГТ Б.Сэр-Од 2013 онд алт, 2008 онд мөнгөн медаль хүртсэн бол Ц.Бямбажав 2017 онд хүрэл, Г.Хишигсайхан 2024 онд алтан медаль хүртсэн юм.

0/1000