Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
The League: Хүлэгүүд финалд үлдэх үү, Казинсын аялал дуусах уу?
- 2025/03/31

- 37 цаг 38 минутын өмнө

- 2 мин уншина

Өнөөдөр Монголын Сагсан бөмбөгийн холбооны 2024-2025 оны улирлын Үндэсний дээд лигийн плэй оффын хоёрдугаар шатанд тунан үлдсэн “Хасын Хүлэгүүд” “Сэлэнгэ Бодонс” багуудын цувралын 5 дахь тоглолт болох гэж байна.

Хоёр багийн цувралын харьцаа 3:1 байгаа билээ. Хүлэгүүд өнгөрсөн хоёр тоглолтод дараалан хожсоноор “Сэлэнгэ Бодонс”-ыг хүнд байдалд оруулсан. Цувралын эхний тоглолтод хожигдсон ч дараагийн тоглолтод ялсан “Сэлэнгэ Бодонс” сүүлийн хоёр тоглолтод хожих боломжоо алдсан. Өөрөөр хэлбэл аваргуудтай эн тэнцүү өрсөлдсөн ч төгсгөлөө сайн хийж чадаагүй. Тиймээс “хож эсвэл гэртээ харь” гэсэн сонголтын өмнө ирээд байна.

Өнгөрсөн хоёр удаагийн тоглолтод “Хасын Хүлэгүүд” багаас Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан багийн ахлагч Б.Билгүүн, О.Сэргэлэн нар багаа хожилд хүргэхэд чухал нөлөө үзүүлсэн. Тус багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Željko Vasiljević тодорхой бус шалтгааны улмаас нутаг буцсан. Түүний оронд Э.Ариунболд багаа удирдаж буй. Түүний дасгалжуулагчийн ур чадварыг ч олон нийт гайхаад байгаа юм.

Тэгвэл “Сэлэнгэ Бодонс” баг аваргуудын эсрэг ямар тактиктай тоглох вэ?Тус багийн гараанд ДеМаркус Казинс, Ахмад Гилберт, О.Тулга, Н.Батбаяр, Ц.Сэргэлэнбаатар мөн А.Базаргүр нарын тамирчид гарч тоглож буй. 5 тамирчнаар бүтэн 4 үеийн турш тоглоход ачаалалтай байх нь гарцаагүй. Тиймээс Д.Казинсыг талбайд байхгүй үед “Бодонс” хамгаалалтаа сайжруулж, өөрсдийн довтолгоо амжилттай болгож оноогоо ахиулах шаардлагатай байгаа юм. Нягт багийн эсрэг хамгаалалт сайн байж, тоглолтын агуулгыг өөрсдөө удирдана.

Ямартай ч хоёр багийн цувралын 5 дахь тоглолт орой 19:10 минутаас болно. “Хасын Хүлэгүүд” хожиж финалд шалгарах уу? “Сэлэнгэ Бодонс” хожиж цувралыг эргүүлэх үү?

- Шинэ
- Хандалттай