Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсууриас ипотекийн зээлийн талаар тодрууллаа.
Хот байгуулалт барилга орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь: Ипотекийн зээлийн зорилгоо ойлгох хэрэгтэй. Ипотекийн зээл бүх хүнийг орон сууцжуулах зорилготой биш. Багахан эх үүсвэртэй. Гэхдээ энэ жил эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлж байна. Ипотекийн зээлийг орон сууцаа томруулж тансаг зэрэглэлийн болгох, нэг хүн 3 удаа зээл авах зэргээр ашиглаж ирсэн. Нэг хэсэг нь орон сууцны мөрөөдөлтэй болчихсон байхад нэг хэсэг нь илүү аваад түрээсэлдэг болчихсон. Энэ байдлыг болиулах ёстой.
Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийг орлогод нь нийцсэн боломжийг бий болгох зорилгоор залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон анх удаа ипотект хамрагдах гэж буй бүлгүүдэд чиглүүлэх ёстой.
Хуучин орон сууцны сангийн эргэн төлөлтөөс 500 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж байсан. Ойролцоогоор 100 сая гэвэл 5000 айл авч байсан. Одоо ипотекийн санхүүжилтийг 1,2 их наяд болгож байна. Ингэснээр дор хаяж 12,000 иргэн түүнээс дээш айл ипотекийн зээл авах боломжтой гэсэн үг.