horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хулгайч л хулгайчийг хамгийн чанга дууддаг

post-img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Энэхүү тайлантай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал 250 сая доллараар зарсан “Төгрөг нуурын орд”-ыг ярих цаг болсон хэмээсэн. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням сэтгүүлчдэд яриа өглөө.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Монгол улсыг тойроод байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой гээд байгаа хүн өөрөө “Төгрөг нуурын орд” гээд стратегийн том ордыг Хятадуудад зарчихсан нь үнэн шүү дээ. 250 сая доллароор зарчихсан гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хаа байсан 2010 оноос хойш шуугиад л байсан. Үнэн шүү дээ. Баянгол, Мах-Импекс ХХК, “Талх Чихэр” ХХК-ийг авсан хамтрагч нь байдаг шүү дээ. Тэр хүний нэр биржийн сайтан дээр явж л байдаг юм билээ. Энэ хүмүүс нийлээд стратегийн хамгийн том ордыг хулгайлчихсан. Н.Учрал сайдын яриад байгаа нь зөв.

Зөндөө ярьсан. Асар их мөнгөтэй хүмүүс чинь үүнийгээ дарчхаад байна. Ер нь стратегийн ордууд, байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгье гэж байгаа бол бүгдийг нь Их Хуралд зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Бүгдийг нь ний нуугүй ярья гэж байгаа Н.Учрал сайдын хэлснийг дэмжиж байгаа. Зөв. Энэ “Каймекс” гээд компани байсан юм байна лээ. Энэ компани Х.Баттулга гишүүний өөрийнх үүсгэн байгуулж байсан компани юм байна лээ. Охин нь ч эзэмшиж байсан юм билээ. Нийтээрээ ярихгүй мартчихна гэж бодож болохгүй шүү дээ.

0/1000