horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Насанбаатар

Бишрэлт металл багийг 4 сая төгрөгөөр торгож, А.Энхбаясгаланг нэг тоглолт өнжүүлжээ

post-img

Сагсан бөмбөгийн дээд лигийн “Бишрэлт металл” болон “Эс Жи Эйпс” багийн цувралын хоёр дахь тоглолт өчигдөр болсон. Уг тоглолтын үеэр талбай дээрх тамирчид болон шүүгч нарын дунд үйл ойлголцол үүсэж, Бишрэлт Металл багийнхан тоглолтын төгсгөлд талбайг орхин гарч явсан. Тухайлбал Бишрэлт металл багийн тоглогч Э.Дөлгөөн “Эс Жи Эйпс” багийн тоглогч М.Өлзий-Орших дээр санаатай алдаа хийж техникийн алдаа авсан. Мөн Бишрэлт металл багийн тоглогч А.Энхбаясгалан шүүгчийг мөрөлж техник авсан, нэмээд шүүгчийг үл хүндэтгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул шүүгч талбайгаас хөөсөн.

Тэгвэл Сагсан бөмбөгийн холбооноос Бишрэлт металл багийн тоглогч А.Энхбаясгаланг талбайн шүүгчийг үл хүндэтгэж, зохисгүй үйлдэл гаргасан тул нэг тоглолт өнжүүлж, 600 мянган төгрөгөөр торгосон байна.

Харин багийн тоглогч Э.Дөлгөөнийг хүнийг гэмтээхүйц, спортын бус зүй бус үйлдэл гаргасан хэмээн үзэж, 800 мянган төгрөгөөр торгох хариуцлага тооцжээ. Ингэснээр Бишрэлт металл багийн хувьд хасагдах шатны чухал тоглолтод хүн дутуу орох болж байна.

Түүнээс гадна Бишрэлт металл баг нь тоглолтын дөрөвдүгээр үеийн 3 мин 49 секундээс эхлэн тоглолтыг орхин гарч, тоглолтыг саатуулж, лигийн тэмцээн, үзэгч, өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн тул 4 сая төгрөгөөр торгож, хоёр багийн тоглолт дуустал Бишрэлт металл багийн фенүүдэд тасалбар урьдчилж санал болгох эрхийг зогсоох шийдвэрийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос гаргажээ.

Хоёр багийн дараагийн тоглолт мягмар гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-нд болно. 

0/1000